Хөвсгөл аймгийн хэмжээнд 58 пост ажиллаж байна

375
Улсын Онцгой комиссын шийдвэрээр Хөвсгөл аймгийн хэмжээнд хяналтын 58 пост  ажиллаж байна. Постод  235 алба хаагч, 71 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.
Энэ сарын 10-нд зорчих хөдөлгөөн хаасантай холбогдуулан аймгийн төвөөс орох гарах хөдөлгөөн үйлдэх шаардлагатай байсан иргэдийг шаардагдах бичиг баримт бүрдүүлсний дагуу нэвтрүүлсэн.
Харин өнөөдөр иргэд ямар нэгэн хөдөлгөөн үйлдэхгүй төр засгийн шийдвэрийг даган биелүүлж байгаа гэнэ. Улсын Онцгой комиссын шийдвэрээр 3 дугаар сарын 16-ны өдрийн 07 цаг хүртэл аймаг, сум, хотоос гарах, хот руу орох, хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг хязгаарлах ажээ.

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn