Мөрөн сумын 7 цэгт хяналтын пост ажиллана

452
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаан болж Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 3 дугаар сарын 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл аймаг, сум, хотоос гарах, хот руу орох, хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж Мөрөн сумын 7 цэгт хяналтын пост ажиллаж эхэллээ.  
Гэхдээ зарим иргэн энэ сарын 9-ний орой замд гарсан тохиолдол байгаа учраас зөвхөн өнөөдөр Мөрөн суманд нэвтрүүлэхээр болов. Харин гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа. Зайлшгүй шалтгаанаар аймаг, сум орон нутгаас орох, гарах нөхцөл байдал үүссэн иргэдэд зөвшөөрлийн хуудас олгох аж. Зөвшөөрлийн хуудсыг эрүүл мэндийн ноцтой асуудал үүссэн, ар гэрийн гачигдалтай, аймгийн Онцгой комиссын албан томилолт ажлын удирдамжтай гэсэн 3 тохиолдолд олгох юм. 

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn