Хөвсгөлд гэмт хэрэг 66 хувиар буурчээ

420
Хөвсгөл аймагт архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосноос хойш гэмт хэрэг 24-өөр буюу 66 хувиар буурчээ. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн тус аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Аймгийн Онцгой комиссоос болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд өнгөрсөн сарын 24-нөөс эхлэн архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон. Мөн аймгийн Онцгой комиссын 15-р хуралдаанаар энэхүү шийдвэрийг энэ сарын 30 хүртэл сунгасан. Сүүлийн жилүүдэд гарч буй гэмт хэрэг зөрчил ихэвчлэн архи согтууруулах ундаа хэрэглэснээс гарч буй учраас ард иргэдийг аливаа баяр ёслолын үеэр архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байлаа. 

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn