Амралтын баазууд энэ сарын 30 хүртэл ажиллахгүй

428
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар шинэ төрлийн коронавирүсний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны бааз, амралтын газар, гэр буудлуудын үйл ажиллагааг энэ сарын 30 хүртэл түр зогсоолоо.
Мөн Ханхын боомтоор орж ирж буй гадаад иргэдэд хяналт тавин,  аялал жуулчлалын чиглэлээр гадаад иргэдийг хүлээн авах боломжгүй тул буцаах үүргийг холбогдох байгууллагуудад өглөө. Аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг зөрчин үйл ажиллагаа явуулж иргэдийг хүлээн авч байгаа амралтын газрын мэдээлэл ирсэн бөгөөд тус газарт хяналт тавин хариуцлага тооцон ажиллахыг хууль хяналтын байгууллагад Онцгой комиссын дарга Л.Ганболд өглөө.

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn