Аймгаас гарах бүх автобусанд ариутгал, халдваргүйтгэл хийжээ

421
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит 15-р хуралдаан болж авто замын хөдөлгөөн нээж буйтай холбогдуулан авч байгаа арга хэмжээний талаар аймгийн Цагдаагийн газраас танилцууллаа. Өнөөдөр улсын хэмжээнд 14000 орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу зорчих төлөвтэй байна. Харин Хөвсгөл аймгаас 400 гаруй тээврийн хэрэгслээр 1500 орчим иргэн зорчино гэсэн урьдчилсан төлөвлөгөөг Цагдаагийн газраас гаргажээ. Аймгийн Авто тээврийн төвөөс 20 автобусаар 900 гаруй иргэн зорчихоор тасалбараа захиалсан байна.
Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх автобусанд  ариутгал, халдваргүйтгэл  хийсэн байна.
Зам нээсэнтэй холбогдуулан аймгийн Цагдаагийн газраас хөдөлгөөнт эргүүл ажиллаж нийт 285 км замд хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Энэ үеэр хөдөлгөөний хурдыг тогтмол хянаж Хатгал тосгон, Сүхийн ам, Мөрөнгөөс хот хооронд чиглэлд явах пост, Хужиртын даваа, Тахилт, Тосонцэнгэл, Их-Уул, Тариалан, Намнангийн ард хөдөлгөөнт эргүүл 24 цагаар ажиллаж байгаа ажээ. 

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn