Хөвсгөлд маргаашаас эхлэн 10 хоног хөдөлгөөн хязгаарлана

287

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар 6 дугаар сарын 19-ний 6.00 цагаас 6 дугаар сарын 29-.ний 6.00 цаг хүртэл аймаг, хот, сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлана.

Коронавируст халдварын тархалт эрс нэмэгдсэн учраас хөдөлгөөний хязгаарлалтыг хийж, голомтуудын хавьтлуудыг хумихыг зорьж байгаа аж. Хязгаарлалтын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ зогсоно. Гэхдээ зайлшгүй орон нутагт ирэх шаардлагатай аймгийн харьяат иргэдийг Хөвсгөл аймгийн Онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтрүүлнэ. Мөн эрүүл мэнд, буяны ажил, шатахуун, хүнс тээврийг тусгай зөвшөөрлөөр зорчуулна гэдгийг Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn