Майкл Блүүмберг сонгуулийн кампанит ажилдаа 409 сая ам.доллар зарцуулжээ

669
Америкийн Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаанд өрсөлдөж буй Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блүүмберг сонгуулийн кампанит ажилдаа нийт 409 сая ам.доллар зарцуулсан байна. 
64.2 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй, өдгөө 78 настай Блүүмберг сонгуулийн сурталчилгаагаа хувийн хөрөнгөөрөө санхүүжүүлж байгаа бөгөөд сонгогчдоос хандив аваагүй гэж “Reuters” агентлаг Холбооны улсын Сонгуулийн хорооны мэдээллээс иш татан уламжилжээ. 
Монмутын Их сургуулийн судалгааны албанаас явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, Блүүмберг одоогоор Ардчилсан намыг дэмжигч сонгогчдын дунд нэр хүндээрээ гуравдугаарт бичигдэж байна. Санал асуулгад оролцогчдын 13 хувь нь түүнийг дэмжиж байгаа бол 24 хувь нь Вермонт муж улсаас Сенатын гишүүнээр сонгогдсон Берни Сандерсыг, 17 хувь нь АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жозеф Байденыг дэмжжээ. Хоёрдугаар сарын 16-наас 19-ны хооронд явуулсан санал асуулгад 570 хүн оролцсон байна.

Д.Жаргал
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn