Умард, Өмнөд Солонгосын хилийн цэргүүд харилцан гал нээжээ

520
Ням гарагт Умард ба Өмнөд Солонгосын талууд хуурай газрын хилийн шугамны хоёр талаас харилцан гал нээжээ.
Өмнөд Солонгосын зэвсэгч хүчний командлалын мэдээлснээр эхлээд Умардын хилчид Өмнөдийн хилийн харуулын пост руу хэд хэдэн удаа буудсан байна.
Өглөөний 7:40 цагийн үед нийтдээ дөрвөн сум тус улсын хилийн харуулын постын гадна хананд туссан тухай мэдээлжээ. Хариуд нь Өмнөд Солонгосын тал анхааруулга өгч, хоёр ээлжийн галаар 10 удаа буудсан байна. Үүнийгээ тухайн тохиолдолд журмын дагуу авсан арга хэмжээ гэж Өмнөдийн тал тайлбарлажээ.
Өмнөд Солонгосын армийн офицер энэ үйлдлийг санаатай биш, манантай, үзэгдэх орчин муу байхад санамсаргүй гал нээсэн хэрэг гэж үзэж байгаагаа ярьсан байна. Гэхдээ хоёр Солонгосын холбооны шугамаар Умардын талаас тайлбар шаардаад хариу хүлээж байгаа ажээ.
Хоёр улс нь Солонгосын дайны үеэр тогтоосон 4 км өргөн, 250 км урт хуурай газрын хилээр тусгаарлагддаг. Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хэвлэлд ярихдаа Умардын талаас гал нээсэн явдлыг санамсаргүй үйлдэл гэж бодож байгаагаа хэлжээ.
Хилийн буудалцаан болохын өмнөх өдөр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун бараг 20 орчим хоног сураггүй байсны эцэст олны нүдэнд ил гарсан юм. Хоёр улсын хооронд өмнө нь ийм буудалцаан ховор боловч гарч байсан гэдэг.
Тухайлбал 2014 оны аравдугаар сард Умардын цэрэг Өмнөдийн талаас хөөргөсөн агаарын бөмбөлгийг буудсаны дараа талууд харилцан гал нээж байжээ. Дараа жил нь Умардын цэргүүд Өмнөдийн хилд нэвтрэх үеэр Өмнөд Солонгосын хилийн цэргүүд анхааруулах зорилгоор гал нээж байсан юм. 

Р.Төмөр 
Эх сурвалж: Associated Press
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn