Ноолуурын урамшуулалд хамрагдаж “БАЯЖИХ” ЯМААТАЙ гишүүд

706
Дотоодын үйлдвэрлэгч 14 компани ХХААХҮЯ-тай бодлогын гэрээ байгуулж, 100 мянган төгрөгөөр ноолуур худалдан авах ажиллагаа зүүн аймгуудаас эхэлсэн. Харамсалтай нь Ч.Улаан сайдын амлалт МОЛИГО болон замхарч буй. Нөгөө талд үнэгүйдэх нөхцөлд унах эрсдэлтэй 7000 тонн ноолуураа аврах үүднээс нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор ШИНЭ БОДЛОГО гаргаж ирсэн. Улсын төсвөөс 200 тэрбумыг гаргаж, эл урамшуулал олгосноор 200 мянган малчин өрхийн 800 мянган иргэний орлогыг нэмэгдүүлнэ гэж үзэж буй. Юутай ч “100 төгрөгөөр ноолуур худалдан авах молиго”-ын хоёрдугаар анги гэж нэрлэгдээд байгаа юм. Малчдын суурьт хамгийн олон тоо толгойг ямаа эзэлдэг. Ямаатай малчин орлоготой. Хамгийн олон ямаатай малчин хамгийн баян. Тэгвэл бид төрийн ордон гишүүний сэнтийд суусан хүмүүс ч малтай байдаг гэдгийг сануулъя. Өөрөөр хэлбэл ноолуурын 20 мянган төгрөгийн урамшуулалд ямаатай гишүүд ч хамрагдах нь. Тэд ч ямаануудаа САМНУУЛЖ, ноолуураа тушаах буй за.
-ХАМГИЙН ИХ ЯМААТАЙ ГИШҮҮДИЙГ Б.БАТ-ЭРДЭНЭ, Л.ЭНХБОЛД НАР ТЭРГҮҮЛДЭГ-
Авлигатай тэмцэх газраас олон нийтэд нээлттэй зарладаг ХОМ-ээс бид ямаатай УИХ-ын гишүүдийг онцлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Ж.Батзандан, М.Энхболд нар өөрсдийн эзэмшлийн мал аж ахуй, малын тоо толгой болон тэдгээрийн нийт үнээр нийт гишүүдийг тэргүүлдэг. Гэхдээ тэд ямаагүй бөгөөд хурдан удмын адуу, үхэр, хониор баян хүмүүс. Ямаагаар баян гишүүдийг Л.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нар тэргүүлж байна. Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Х.Нямбаатар, Содбилэг нар гишүүд дундаа дундаж ямаатайгаараа удаалж буй. 
• Л.Энхболд гишүүн: 590 ямаатай
• Б.Бат-Эрдэнэ гишүүн: 480 ямаатай
• Л.Оюун-Эрдэнэ ЗГЭХГ-ын дарга: 140 ямаатай
• Д.Эрдэнэбат гишүүн: 115 ямаатай
• Х.Нямбаатар гишүүн: 93 ямаатай
• О.Содбилэг гишүүн: 85 ямаатай  
Одоо гишүүд хэдэн төгрөгийн ноолуур, ноолуурын урамшуулал авах тухай сонирхолтой тоо бодъё. Эр ямаанаас дунджаар 600-700 грамм ноолуур гардаг. Харин эм ямаанаас 500 грамм. Иймд дундажлаад нэг ямаанаас 500 грамм ноолуур авна гэж бодоход Л.Энхболд гишүүн 590 ямнаасаа 295кг ноолуур авах аж. Ноолуурын үнийг 40-60 мянган төгрөгт барихаар тооцоод байгаа. Тэгэхээр Л.Энхболд гишүүн 295кг ноолуураа дундаар 50 мянган төгрөгөөр борлуулбал 14 сая 750 мянган төгрөг болно. Үүн дээрээ килограмм тутамд нь 20 мянган төгрөгийн урамшуулал нэмж авах юм. 295кг ноолуурынхаа килограмм тутамд 20 мянган төгрөг гэхээр 5.9 сая төгрөгийн урамшуулал авах юм. Тэрээр нийт ноолуураараа 21 сая төгрөгтэй болно гэсэн үг.
480 ямаатай Б.Бат-Эрдэнэ гишүүн ч түүнээс дутахгүй. Тэрээр 240кг ноолуураа 50 мянган төгрөгөөр боруулаад 12 сая төгрөгтэй болно. Үүн дээр кг тутмынхаа урамшууллын 4.8 сая төгрөг нэмэгдэж олгогдох ажээ.
–Д.ДАВААСҮРЭН, Д.ТОГТОХСҮРЭН, А.УНДРАА, З.НАРАНТУЯА НАРЫН ГИШҮҮД ХАМГИЙН ЦӨӨХӨН ЯМААТАЙ–
Харин зарим гишүүд хурдан удмын ганц хоёр адуу, саалийн ганц үнээтэй нь цөөнгүй. Харин маш цөөхөн ямаатай дараах дөрвөн гишүүн бий.
-Эрчим хүчний сайд Даваасүрэн: 32 ямаатай
-Д.Тогтохсүрэн: 20 ямаатай
-А.Ундраа: 10 ямаатай
-З.Нарантуяа: 10 ямаатай ажээ.

У.Уян
Эх сурвалж: eguur.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn