Судалгаа: Энэтхэгийн томоохон хотуудын нас баралтын долоон хувь нь агаарын бохирдолтой холбоотой

8

Энэтхэгийн хамгийн том 10 хотын нийт нас баралтын долоо гаруй хувь нь агаарын бохирдолтой холбоотой ажээ. Шинэ судалгаанд Ахмедабад, Бенгалуру, Ченнай, Дели, Хайдарабад, Колката, Мумбай, Пуна, Шимла, Варанаси хотуудын PM2.5 бохирдуулагч гэж нэрлэгддэг хорт хавдар үүсгэгч бичил хэсгүүдийн түвшинг судалжээ. Судалгаагаар 2008-2019 он хүртэл жилд 33 мянга гаруй хүн нас барсан нь агаар дахь PM2.5-ийн  хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжөөс давсантай холбоотойг судлаачид онцолсон байна. Энэтхэгийн нийслэл Дели хотод агаарын бохирдлоос болж жилд 12 мянган хүн нас бардаг гэсэн тоо бий. Гэхдээ Мумбай, Колката, Ченнай зэрэг агаарын бохирдол тийм ч мууд тооцогддоггүй хотуудад хүртэл нас баралтын түвшин өндөр байгааг судлаачид мөн онцолжээ. Тус улсад агаар дахь  РМ2.5 байгаа нь 60 микрограмм байгаа нь  ДЭМБ-ын заавраас дөрөв дахин их байна. Харвардын их сургуулийн судлаач Жоэл Шварц  "Бохирдлыг хянах аргуудыг Энэтхэгт яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэжээ.
https://www.yahoo.com/news/air-pollution-drives-7-deaths-000711682.html
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn