Монгол залуус хятад иргэдийг барьцаалан нэгнийх нь аминд хүрсэн хэрэг гарчээ
Манай улсын хоёр иргэн хятад иргэдийг барьцаалж, нэгийнх нь амийг хөнөөсөн хэрэг өчигдөр гарсан байна.
Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Чингис хаан нисэх буудалд буусан хоёр хятад иргэнийг манай улсад түр оршин сууж буй хоёр хятад иргэн тосож авсан аж. Тэдгээр дөрвөн иргэнийг 22-23 настай хоёр монгол залуу барьцаалж, их хэмжээний мөнгө нэхжээ.
Улмаар барьцаалагдсан дөрвөн хятад иргэний нэгийг буудаж хөнөөсөн байна.
Энэ явдал Чингис хаан нисэх буудлын орчимд болсон бөгөөд Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд барьцаалагч этгээдүүдийг баривчилжээ.