Хөвсгөл аймгийн ОБ-ын ажилтан албан үүргээ гүйцэтгэж яваад осолджээ

646

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн механик жолооч албан үүргээ гүйцэтгэж яваад осолджээ. Тэрээр тус сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны “Доод модот булангийн-Үзүүр” хэмээх газар мөсөн замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан аж.
26 настай залуу албан үүргээ гүйцэтгэж байдаа хариуцсан хяналтын цэгээс “Приус-20” загварын суудлын автомашинтай гараад сураггүй алга болсон аж. Энэ тухай дуудлагыг 04 сарын 04-ний өдрийн 17:55 цагт аймгийн онцгой байдлын албанд мэдэгджээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан нийт 33 хүний бүрэлдэхүүнтэй баг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж. Эрлийн үр дүнд “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар “Хөвсгөл” нуурын мөсөнд цөмөрч живсэн байж болзошгүй мөр илэрсэн тул тухайн газар 4 удаагийн гүний шумбалтыг хийж, 10:52 цагт 25 метрийн гүнд унаж явсан автомашиныг, түүнээс 10 метрийн зайд цогцос байсныг олж тогтоожээ. Цогцос болон автомашиныг татан гаргаж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn