Аж ахуйн нэгж байгууллагууд цэвэрлэгээ, ариутгал хийж эхэллээ

556
Хөвсгөл аймгийн Мөрөн хотод аж ахуйн нэгж байгууллагууд цэвэрлэгээ, ариутгал хийж эхэллээ. Улс, аймаг, сумын Онцгой комиссоос гаргасан чиглэлийн дагуу сумын Засаг даргын захирамжаар шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор "Эрүүл Мөрөн хот" аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил ашиглалтад байгаа газрын болон орчны 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн талбай, авто болон явган хүний зам, ногоон байгууламжийн хог хаягдлыг цэвэрлэж ачуулах юм.
Харин иргэд хог хаягдлыг цэвэрлэх ажлын хүрээнд багийн Засаг дарга, хэсгийн ахлагч нарын зарласан хугацаанд хашааны ар, эргэн тойрны хог хаягдлыг цэвэрлэн зориулалтын хогийн сав, уутанд хийж дурдсан хугацаанд ачуулах бөгөөд хог хаягдал ил задгай асгахгүй, шатаахгүй байх гэнэ. Мөн нүхэн жорлонг ариутгах зөвлөмжийн дагуу ариутгах бэлтгэлийг хангах юм байна. Ариутгал халдваргүйтгэлийг хийснээр олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой ажээ.

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn