Л.Гантөмөр боловсролын сайд байхад Сайнтлоги хэмээх шашны гаж урсгалын хичээлийг 32 мянган багшид заажээ

152
Сайнтлоги хэмээх шашны гаж урсгал нь АНУ-аас гаралтай бөгөөд хүний тархийг угаадаг, сэтгэл санааны мэдрэмжүүдийг байхгүй болгож сэтгэх чадваргүй болгодог байна. 
Олон улс оронд Сайнтлогийн шашныг хориглосон байдаг. Тухайлбал Герман улсад Сайнтлогийг экстримист урсгал, аюултай гэсэн байр сууринаас ханддаг байна. Гэтэл 2013 онд Л.Гантөмөрийг Боловсрол Шинжлэх ухааны сайд байхад хэрэглээний боловсрол нэрээр Сайнтлогийн шашны хичээлийг 32 мянган багшид заажээ. Сургалтанд нийслэлийн болон хөдөө орон нутгийн багш нар хамрагджээ. Тус хичээлийг Екатирина Камарова гэх Орос хүн удирдаж байсан бөгөөд монголд сургагч багш нарыг бэлдэж байжээ. Тус сургалт нь төсвийн мөнгөөр явагдсан бөгөөд энэ нь яамны тайлан дээр байгаа аж. Энэ тухай urug.mn сайт Улс төрийн задлан нэвтрүүлэгтээ хөндсөн байна. Л.Гантөмөр нь боловсролын сайдаар ажиллаж байхдаа Мүүний шашинг Монголд оруулж ирэх асуудалд холбогдож байсан бол шашны гаж урсгал болох Сайнтлогийг хүртэл оруулж ирэхийг санаархаж байжээ. 
https://youtu.be/YquNwDN2mRs?si=Hhv7LvqWEOBaN5lc
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn