Ямаа хээл хаяж, бог мал жилбэгүй төллөж байна Нутгийн мэдээ 2020/03/26 13:53 544 Хуваалцах Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт 2657251 хээлтэгч төллөхөөс 0,9 хувь нь төллөөд байна. Гэвч төллөсөн бог мал жилбэгүй, ямаа их хээл хаяж байгаа гэнэ. Тухайлбал Цагаан-Уул суманд 7000 гаруй ямаа хээл хаясан байна. Энэ жил өвөлжилт, хаваржилт хүндэрч мал ядарч туйлдсан учраас эх мал шимгүй байгаа тул малчид төлөө ихэвчлэн хуурай сүүгээр угжиж байгаа ажээ. Цаашид мал ид төллөх үеэр хөдөө орон нутагт малчдад өвс тэжээл маш их хэрэгтэй байна гэдгийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Г.Баттулга хэлж байлаа. Б.Гантуяаскачать dle 12.0 544 Хуваалцах Facebook Twitter