Нийгмийн халамжийн сангаас Хөвсгөл аймагт 24,7 тэрбум төгрөг зарцуулжээ

150

2019-2022 оны Нийгмийн халамжийн сангийн мэдээлэл shilen.gov.mn-д нээлттэй байршуулжээ. 
2021 оны 11-р сарын 12-ны өдөр Монгол Улсын Их хурлаас Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталж, Монгол улсын 2022 оны төсвийн тухай хуулиар Хүүхдийн мөнгөн хуримтлалд зарцуулах хөрөнгийг сангийн яамны багцад хуваарилсан байна. 
Халамжийн сангийн мэдээллээс үзэхэд 2019-2022 онд улсын хэмжээнд 515,567,812,250 төгрөг зарцуулжээ
Үүнээс:
1. Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж- 108,79 тэрбум төгрөг
2. Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж- 31,01 тэрбум төгрөг
3. Асаргааны тэтгэмж- 59,40 тэрбум төгрөг
4. Ахмад настанд үзүүлэх, тусламж, хөнгөлөлт- 25,98 тэрбум төгрөг
5. Насны хишиг- 25,06 тэрбум төгрөг
6. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ- 2,59 тэрбум төгрөг
7. Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж- 47,67 тэрбум төгрөг
8. Халамжийн тэтгэвэр- 182,94 тэрбум төгрөг
9. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж- 10,15 тэрбум төгрөг
10. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ- 19,96 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.  
Орон нутагт зарцуулсан төсөвт Хөвсгөл аймагт хамгийн их буюу 24,78 тэрбум төгрөг зарцуулжээ. Удаагаар нь Баян-Өлгий 21,90 тэрбум, Өвөрхангай 18,61 тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин 7,96 тэрбум төгрөг буюу хамгийн бага төсвийг Дундговь аймагт хуваарилсан байна.
Улсын төсвөөс зарцуулсан 515,567,812,250 төгрөг нь 967 байгууллага, 2,613,944 иргэнд хуваарилагдсан хэмээн нийгмийн халамжийн санд тусгажээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn