Хөвсгөл нуурын мөс цөмөрч, нэг иргэн автомашинтайгаа живж нас баржээ

351

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн 21 цаг 24 минутад Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 4 дүгээр баг, Сантын даваа гэх газарт “Нуурын мөсөн дээгүүр автомашинтай явж байхад мөс цөмөрч автомашин живж, зорчиж явсан хүн нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад иргэн “Э” нь УАЗ Фургон маркийн тээврийн хэрэгслээр Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явахад нь мөс цөмөрч, зорчиж явсан 49 настай, эрэгтэй “Э” гэгч нь автомашинтайгаа живж нас барсан байна. Мөн хамт зорчиж явсан 16 настай, эрэгтэй “Т” болон жолооч 50 настай, эрэгтэй “Э” нар нуурын уснаас гарсан, биеийн байдал хэвийн байгаа аж. Одоогоор тус аймгийн Онцгой байдлын байгууллагаас эрэн хайх ажиллагааг явуулж байна.
Иймд жолооч, зорчигч та бүхэн гол, нуур, цөөрмийн мөсөн дээгүүр зорчихгүй байх, замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, баталгаатай зам, гүүрээр зорчихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn