ӨвөрМонголд олборлосон нүүрсийг 1 хоногийн дотор үйлдвэрт нь хүргэдэг болжээ

460


Хятад улсын нүүрсний үйлдвэрлэлийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг ӨМӨЗО нь бусад орон нутгийн дулааныг хангах зориулалттай эрчим хүчний нүүрсний тээвэрлэлтийг нийлүүлдэг. Мөн ӨвөрМонголын нүүрсэнд суурилсан байгалийн хийн компани нь Бээжин хотын эрчим хүчний хангамжийн гол эх үүсвэрийн нэг юм.
 
сонин mn
Шинэ оны баярын өдрүүдэд уг компани бүрэн хүчээ дайчлан ажиллаж, өдрийн дундаж нүүрсний хэрэглээ баярын өмнөхтэй харьцуулахад 30 хувиар өссөн байна. Учир нь төмөр замын салбар эрчим хүчний хангамжийн “ногоон суваг”-ийг байгуулж, олборлосон нүүрсийг нэг хоногт нүүрсний хийн үйлдвэрт хүргэх болжээ.
 
Шилийнхот нь Бээжин-Тяньжин-Хэбэй бүс нутаг болон зүүн хойд бүсийн нүүрсний гол нийлүүлэгч бөгөөд тухайн бүс нутагт хамгийн бага температур нь -20°C хэм хүрдэг тул төмөр замынхан нүүрс тээвэрлэх явцад хөлдөхгүй байх арга хэмжээ авч байгаа гэнэ.
 
Хятадын Төмөр замын Хөх-хотын салбарын Шилийнхот өртөөний орлогч дарга Жан Юнь хэлэхдээ, одоо чингэлэг бүрд 50 литр антифриз, 50 кг хуурай антифриз нунтаг ашиглан тээвэрлэлтийн явцад нүүрсний хөлдөх температурыг -50 орчим хэмд байлгах боломжтой болж байна гэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn