ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Хөвсгөл аймгийн төсөв өмнөх оноос 1,4 тэрбум төгрөгөөр буурчээ

219


Хөвсгөл аймгийн ирэх оны төсөв 52,7 тэрбум төгрөгөөр батлагдаж өмнөх оноос 1,4 тэрбум төгрөгөөр буурсан байна. Тус аймаг 19,2 тэрбум төгрөгийг орон нутгийн орлогоор 33,5 тэрбум төгрөгийг татаас дэмжлэгээр бүрдүүлнэ. Нийт төсвийн 10,5 тэрбум нь бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад 42,2 тэрбум нь төсвийн болон урсгал зардалд зарцуулна.
Бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтад зарцуулагдах 10,5 тэрбум төгрөгийн 50 хувь нь сумдад хуваарилах бөгөөд үлдсэн 5 тэрбум төгрөгөөр орон нутагт бүтээн байгуулалт хийнэ. Тодруулбал Хилэнтийн гүүр чиглэлийн хатуу хучиллттай зам, Мөрөн сум доторх явган хүний болон дугуйн зам, Хийморийн овооны тохижилт зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байгаа ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn