Хөвсгөл нуурт 31 жилийн өмнө живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг гаргажээ
Хөвсгөл нуурт 31 жилийн өмнө буюу 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг амжилттай татан гаргажээ.
“Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс есөн метр, урд хэсгээрээ 3.2 метр гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1.4-1.9 метр нуурын ёроолд шигдсэн байжээ. “Сүхбаатар” хөлөг онгоцын урт нь 43.3 метр, өргөн нь 8.4 метр, өндөр нь 5.7 метр, жин нь 309 тонн аж.