Хууль бусаар согтууруулах ундаа худалдсан хоёр иргэнийг илрүүлжээ

287
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас хууль бусаар гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулсан хоёр иргэнийг илрүүлжээ. Тухайн иргэдэд зөрчлийн хэрэг нээн шүүхэд шилжүүллээ гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ. Аймгийн Засаг даргын захирамжаар 4 дүгээр сарын 25 хүртэлх хугацаанд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Цагдаагийн газраас “Архигүй хөл хорио” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд архи согтууруулах ундаа худалдах зөвшөөрөлтэй цэг салбаруудад мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт шалгалт хийн, архи согтууруулах ундааг тоолж лацдаж байна. Цаашид хорио цээрийн дэглэмийн үед хууль бусаар архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байхыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас анхаарууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn