Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглолоо

282
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 17-р хуралдаан болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Тус аймгийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглолоо.
Гэрийн ажиглалт, тусгаарлалтад байгаа иргэдэд тавих хяналтыг чангатгах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
Мөн сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа. Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай)-ийн хөдөлгөөнийг түргэвчилсэн шинжилгээний хариу, сумын Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн хяналтын цэгүүдээр нэвтрүүлэхийг зөвшөөрлөө.
Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 12-25-ны өдрийг хүртэл хугацаанд теле болон цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn