Хөнгөлөлттэй эмийн жорыг цахимаар бичнэ

370
Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос шинэ төрлийн коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор шуурхай штабыг байгуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс иргэдийг олноор цуглахыг хориглосонтой холбогдуулан хөнгөлөлттэй эмийн  жорыг цахимаар бичих ажлыг ирэх даваа гарагаас эхлэн хэрэгжүүлэх гэнэ. Иргэд хөнгөлөлттэй эм авахдаа өрхийн эмнэлэг орох шаардлагагүй цахимаар бичүүлэх боломжийг бүрдүүлснээр коронавирусний халдвараас сэргийлэх, Зүтгэл итгэл санаачилгыг дэмжих нэрлэсэн жилийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зэрэг зорилготой гэдгийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдулам хэлж байлаа.

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn