Мөрөн суманд “Жишиг гудамж” төсөл хэрэгжиж эхэллээ

455

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд айл өрхүүдийн цэвэр бохир, дулааны асуудлыг бүрэн шийдэх зорилготой “Жишиг гудамж” төсөл хэрэгжиж эхэллээ. Гэр хорооллын иргэдийн өмнө хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудал тулгамддаг. Иргэд заавал орон сууцанд биш хашаандаа тохилог орчин бүрдүүлж, дулаан цэвэр, бохирын шугамд холбогдох хүсэлтэй байгаа учраас Хөвсгөл аймгийн болон Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, “Мөрөндөө сайхан амьдарцгаая” төрийн бус байгууллагаас “Жишиг гудамж” төслийг эхлүүллээ.
Төслийн хүрээнд эхний ээлжинд Мөрөн хотын 2, 3 дугаар багийн гэр хорооллын 50 айлыг хэсэгчилсэн инженерийн хангамжтай болгох юм байна. Цаашид Мөрөн хотын гэр хороололд 500-1000 айлаар төлөвлөлт хийж жишиг гудамж болгох боломжтой гэсэн судалгааг гаргасан байна.
Төслийн гүйцэтгэгчээр “Төрөлх Мөрөн” компани ажиллаж гэрээний хүрээнд 10-р сард дуусгахаар төлөвлөсөн ч хугацаанаасаа өмнө ажлаа хийж гүйцэтгэхээр зорин ажиллаж байна гэдгийг хэлж байлаа. Төслийн үр дүнд гэр хорооллын иргэдийн цэвэр бохир, дулааны асуудал бүрэн шийдэгдэх ажээ.


Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn