Хөвссгөл амйагт аавыгаа хөнөөж, цогцсыг нь ууланд нуусан хэрэг гарчээ

392

Төрсөн эцгийнхээ амь насыг хороож, цогцсыг нь ууланд хаясан хэрэг Хөвсгөл аймагт гарсан байна.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын харьяат, 39 настай эрэгтэй Н-ийг ар гэрийнхэн нь сураггүй болсон хэмээн цагдаагийн байгууллагад бүртгүүлээд байжээ. Талийгаач арваад хоногийн өмнө гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд хамгийн сүүлд түүнийг дөрөвдүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү болох 19 настай М гэрийнхээ ойролцоо явж байхад нь харсан гэжээ.
Гэтэл энэ сарын 1-ний өдөр Зөөлөн гэх уулнаас хүний цогцос олдсон нь сураггүй болсон эрэгтэйнх байжээ. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр гаднын нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон байна.
Улмаар мөрдлөгийн явцад талийгаачийн төрсөн хүү толгойд нь сүхээр цохиж, амь насыг нь хохироосон нь баримтаар нотлогджээ.
Сэжигтэн этгээд нь дөрөвдүгээр сарын 22-ны өдөр аавынхаа амь насыг хохироож, хэргээ нуун далдлахаар цогцсыг орны бүтээлэгт ороон, хэрэг үйлдсэн сүхний хамт ууланд аваачиж, модон дунд нуусан байжээ.
Хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа ба сэжигтэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хориод байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn