Ахмад дайчдад ялалтын ойн медаль гардууллаа

422

Хөвсгөл аймгаас 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан 4 ахмад дайчинд Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медаль гардууллаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэлхийн II дайн болон чөлөөлөх дайнд оролцсон Монгол Улсын ахмад дайчдыг Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар шагнасан байна. Шагналыг ОХУ-аас Монгол Улсын Дархан хотод суугаа Ерөнхий консул Р.А.Зайнутдинов, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох, Цэргийн штабын дарга хурандаа С.Батхуяг нар гардуулан өглөө.
Тус аймагт 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан Тариалан сумын иргэн 98 настай Т.Баасанхүү, Хатгал тосгоны иргэн 97 настай Т.Дорж, Мөрөн сумын иргэн 98 настай Я.Гомбо, Мөрөн сумын иргэн 97 настай Г.Дамбаравжаа нар энх тунх амьдарч байна.

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn