"Сод-Эрдэм" сургуульд талархал гардуулав

437
Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилгатай оролцсон "Сод-Эрдэм" сургуулийн хамт олонд талархал гардууллаа.
Залуучууд нийгэм эдийн засаг, соёлын амьдралд идэвхтэй оролцож, хөгжилд бодитой хувь нэмэр оруулах таатай орчныг бүрдүүлэх, нийгмийн өмнө хүлээх хариуцлага хуулиар олгогдсон эрх, үүргээ ухамсарлан иргэн болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан “Залуучууд коронавирүсний эсрэг нэгдэж байна” арга хэмжээнд тус сургуулийн хамт олон бусад байгууллага иргэдээ түүчээлэн оролцжээ.
Тухайлбал, "Сод-Эрдэм" сургуулийн хамт олон цаг үеийн байдалтай холбогдуулан өөрсдөө 450 амны хаалт хийж Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлж байгаа иргэдэд 220 ширхэгийг, эргүүл хяналтаар явж байгаа багш нараар дамжуулан амны хаалтгүй явж байгаа иргэдэд 200 гаруйг тараасан байна.
Мөн Дэлхийн зөн олон улсын байгууллага, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газартай хамтран сургуулийнхаа сурагчдад хичээлийн хэрэглэл, өрхүүдэд шаардлагатай байгаа зүйлсийг нь шийдвэрлэн ажиллаж байна гэдгийг "Сод -Эрдэм" сургуулийн захирал Д.Мөнхбаатар хэлж байлаа.

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn