"Хөвсгөл Monline" үйлдвэр Онцгой комисст 500 амны хаалт хандивлав

429
"Хөвсгөл Monline" үйлдвэрийн хамт олоннийгмийн хариуцлагаа ухамсарлан Хөвсгөл аймгийн Онцгой комисст 500 ширхэг амны хаалт хандивлав.
Тус аймагт тасралтгүй арав гаруй жил оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа "Хөвсгөл иргэн" компани орон нутагтаа "Хөвсгөл Monline" спорт хувцасны үйлдвэрийг байгуулаад 4 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрлэж буй амны хаалт нь будаг гарахгүй, хүний биед харшил нөлөө үзүүлэхгүй эрүүл ахуйн шаардлага хангасан материалаар хийж байгаа гэдгийг тус компанийн захирал Д.Отгондулам хэлж байлаа.
Мөн тус хамт олон Мөрөн сумын зорилтот бүлгийн иргэд, хүүхэд, эмэгтэйчүүдэд 2000 гаруй амны хаалтыг үнэ төлбөргүй олгожээ. Тус үйлдвэр өдөрт 600-800 амны хаалт үйлдвэрлэж байгаа бөгөөд хорио цээрийн үед 20 гаруй мянган амны хаалт үйлдвэрлээд байгаа ажээ.

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn