Судалгаанд хамрагдсан иргэдийн 82,6 хувь нь төрийн үйлчилгээ авахад бэрхшээл тулгардаггүй гэжээ

406
Монгол Улсын Засгийн газраас 2019 оны “Төрийн бодлого, үйлчилгээний талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа”-г улс орон даяар зохион байгуулжээ. Судалгааны онцлог нь Монгол Улсын Засгийн газрын захиалгаар хөндлөнгийн, хараат бус судалгааны байгууллагууд хамтран ажиллаж иргэдээс мэдээлэл цуглуулсан байна. Иргэдийн сэтгэл ханамжийн судалгаанд Хөвсгөл аймгаас 580 иргэн хамрагдсанаас 75,7 хувь аймгийн төвөөс 24,3 хувь сумын төвөөс хамрагдаж 82,6 хувь нь төрийн үйлчилгээг авахад ямар нэгэн бэрхшээл тулгардаггүй, 4,5 хувь нь ажилтнуудын харилцаа муу, 4,3 хувь нь хүнд сурталтай гэж хариулсан байна.
Мөн иргэд, төрийн байгууллагаасшинэ сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьсан, гудамж, талбайн гэрэлтүүлгийг нэмсэн, засмал замын ажил, зам засварын ажлыг эхлүүлсэн, сургуулийн дотуур байр барьсан, хот тохижилтыг сайжруулсан зэрэг ажлуудыг хамгийн үр дүнтэй болсон гэж үзсэн байна. Судалгаа нь иргэдийн сэтгэл ханамжийг тандан судалж, төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон иргэдэд хүргэдэг төрийн үйлчилгээний чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй, түргэн шуурхай байгаа эсэх талаар иргэдийн санаа бодлыг тандан судлах зорилготой гэнэ.
Мөн судалгааны дүгнэлт, зөвлөмжийг төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, бодлого, шийдвэрийг боловсруулах, үнэлэх явцад байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, бодлого шийдвэрийг боловсруулах, үнэлэх явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,төрийн байгууллагын үйл ажиллагааг хараат бусаар үнэлэх ажээ.

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn