Энэ сарын 30 хүртэл СОГТУУРУУЛАХ УНДАА худалдахыг ХОРИГЛОЛОО

513

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 15-р хуралдаанаар аймгийн хэмжээнд энэ  сарын 30-ны өдрийг дуустал архи согтууруулах ундааг худалдан борлуулах, үйлчлэхийг бүрэн хориглолоо.
Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой комисс Шуурхай албыг байгуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ сард Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр зэрэг тэмдэглэлт баярууд болдог учраас иргэд олноор цуглах, архи согтууруулах ундаа хэрэглэх зэрэг эрсдэл үүсч болзошгүй учраас аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, үйлчлэхийг хориглов.
Тус аймагт архи худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаас үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүсэлтээ аймгийн Онцгой комиссын даргад ирүүлсэн байна. Аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд бид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Цаашид архи худалдаалан борлуулж ашиг орлого олохоос илүү үйлдвэрлэл үйлчилгээ явуулж ашиг орлого олох нь чухал байна. Гэр бүл үр хүүхдэдээ архи уугаад янз бүрийн зан авир гаргаж байгаа олон мэдээлэл, судалгаа байна гэдгийг онцолж байлаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn