Спорт - Хөвсгөл аймаг

Самбочид ДАШТ-ээс 2 алт, 6 хүрэл медаль хүртлээ
Олон Улсын Самбо Бөхийн Холбоо (FIAS)-ноос зохион байгуулдаг Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д Киргизийн Бишкек хотод энэ сарын 7-ноос 9-нийг дуустал үргэлжиллээ.

Энэ удаагийн тэмцээнд үндсэн болон байлдааны самбо гэсэн төрлөөр 25 тамирчин Монгол Улсаа төлөөлөн оролцсон бөгөөд үүний дотроос пара самбын төрөлд хоёр тамирчин мөн өрсөлдөж медаль хүртжээ.

Тэднээс

пара самбын эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд Г.Чулуунсүх нар алт,

пара самбын эрэгтэйчүүдийн -98 кг-ын жинд Н.Цэрэнтогтох хүрэл

спорт самбын эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Л.Сумъяа алт

спорт самбын эрэгтэйчүүдийн +98 кг-ын жинд Д.Пүрэвдорж,

байлдааны самбын эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Т.Цогтбаатар,

спорт самбын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Н.Баярмаа,

байлдааны самбын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Нандин-Эрдэнэ,

байлдааны самбын эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Э.Номинтуяа нар хүрэл медаль хүртэв.

Ийнхүү нийт багийн дүнгээр хоёр алт, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаараа Монголын самбогийн тамирчид медалийн чансаагаар дөрөвдүгээрт жагсчээ.

FIAS холбооны нэр дээр оролцсон оросууд хамгийн олон буюу 21 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн бол Казахстан 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл, Киргиз 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль зүүсэн амжилтаар удаалав.

Харин манай баг тамирчид медалийн чансаагаар IV байр эзэлсэн юм. Нийт 7 улс алтан медаль хүртсэн бол 27 орон ямар нэгэн медальд хүрчээ.

"Астана дэлхийн цом-2025" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025"  тэмцээний өөрийгөө хамгаалах төрөлд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 633 дугаар дамжааны сонсогч М.Бат-Эрдэнэ 80 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек дасгалжуулагчтай 11 тамирчин оролцсон байна.

Баг тамирчид тус тэмцээний өөрийгөө хамгаалах болон тулааны төрлөөс  2 алт, 4 мөнгө, 7 хүрэл нийт 13 медалийг хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.

"Physical Asia" шоу нэвтрүүлэгт Улсын арслан Б.Орхонбаяр, Холимог тулаанч Б.Энх-Оргил, сагсчин Э.Дөлгөөн нарын зургаан хүн оролцжээ
“Netflix"-ийн "Physical 100" реалити шоуны шинэ улирлын дугаарт Ази тивийн найман улсын баг оролцож байгаа бөгөөд нэг нь Монгол Улс билээ.

Үүнд өрсөлдөх Монголын багийн бүрэлдэхүүнд Улсын арслан Б.Орхонбаяр, ОУХМ О.Адьяасүрэн, Холимог тулаанч Б.Энх-Оргил, сагсчин Э.Дөлгөөн, волейболчин Г.Хандсүрэн нарын дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй хүн багтжээ. Уг шоу нэвтрүүлгийн эхний улирлыг Солонгост хийсэн бөгөөд оролцогчид нь ч дэлхий нийтэд танигдаж, алдаршсан байдаг. Энэхүү нэвтрүүлэг нь биеийн хурд хүч, авхаалж самбааг сорьсон даалгавруудыг биелүүлдэг бөгөөд энэ жил өмнөх улирлаас өөр форматаар явна гэсэн мэдээлэл бий. Түүнчлэн "Physical Asia" реалити шоу энэ оны аравдугаар сард олны хүртээл болох төлөвтэй байна.

“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний улсын аваргууд тодорлоо
ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний финалын шат буюу улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд орон нутгийн таван бүс болон нийслэлээс тодорсон эрэгтэй, эмэгтэй нийт 24 баг аваргын төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Монголын хамгийн том банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, багийн спортыг дэмжих зорилгоор 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг байгуулсан бөгөөд жил бүр улсын хэмжээнд энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй ангилалд Дорноговь аймгийн 2-р сургуулийн баг тамирчид тэргүүн байр эзэлж, удаах байруудад Чингэлтэй дүүргийн “Show time” болон Ховд аймгийн “Ховд Азза” багууд шалгарлаа. Харин эмэгтэй ангилалд Чингэлтэй дүүргийн “DIP” баг түрүүлж, Багануур дүүргийн “RAIDS1” болон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын багууд хоёр, гуравдугаар байр эзэллээ. Аварга болсон баг тамирчид мөнгөн урамшууллаас гадна өчигдөр Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн юм.

Энэ жилийн тэмцээнийг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран олон улсын стандартын дагуу, илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулснаараа онцлог  бөгөөд орон даяар нийт 510 багийн 2000 гаруй хүүхдийг хамруулсан юм.

ХААН Банк Монголын сагсан бөмбөгийн спортыг байнга дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтыг Монголын үзэгчдэд хүргэхэд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсны дээр 2024-2025 оны Оюутны лигийг дэмжин ажилласан билээ. Мөн өнгөрсөн онд Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Бишрэлт Металл” багтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Спортын өсөлтийг дэмжигч – ХААН Банк

“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний ялагчид бямба гарагт тодорно
ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний 2 дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлтийн арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдөр боллоо. Энэхүү нээлтийн ёслолд аймаг аймгаас шалгарсан шилдэг баг тамирчид хүрэлцэн ирснээс гадна ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нар оролцлоо. Мөн ХААН Банк өнгөрсөн оноос ивээн тэтгэн хамтран ажиллаж буй Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Бишрэлт Металл” багийн тамирчид хүүхдүүдийг дэмжихээр хүрэлцэн ирсэн нь онцлог байлаа.

Үндэсний хэмжээний хамгийн том банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулсан бөгөөд жил бүр ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг аймаг бүрд зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ. Энэ жилийн хувьд ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран уг тэмцээнийг олон улсын стандартын дагуу, илүү өргөн цар хүрээнд зохион байгуулж, орон даяар нийт 510 багийн 2000 гаруй хүүхдийг хамруулснаараа онцлог юм.

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа тэмцээний нээлтийн үеэр “Багийн спорт гэдэг хамтдаа ялалт байгуулах урам зориг, хамтдаа хичээх тэсвэр хатуужил, хамтдаа ялах, ялагдахын сургамжийг өгдөг. Манай банкны уриа үг ХАМТЫН ӨСӨЛТ ТӨГӨЛДӨР. Энэ уриатай багийн спортын зорилго мөн нийцдэг гэж бодож байна. Хамтдаа илүү хол алхана, илүү хүчтэй байна, илүү амжилт үзүүлнэ. Тиймээс бид багийн спортыг дэмжихийг зорьж, түүгээр дамжуулж, хүүхэд залууст хамтдаа олон олон ялалт байгуулж, өсөж хөгжих, эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгах ирээдүйн аваргуудын өсөж өндийх хөрсийг бэлдэж байна гэж үзэж байна” гэлээ.

ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний 2 дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний ялагчид энэ сарын 29-нд тодрох бөгөөд орон нутгийн 5 бүс болон нийслэлээс шалгарсан нийт эрэгтэй, эмэгтэй 24 баг 8-р сарын 30-нд улсын аваргын төлөө хүч сорих юм.

Тэмцээний нийт шагналын сан 150 сая төгрөг. Бүсийн аварга шалгаруулах тэмцээний 1-р байр 2 сая, 2-р байр 1 сая, 3-р байр 700 мянган төгрөгийн шагналтай бол финалын шатанд аваргын цомын эзэн болох баг 5 сая, 2-р байр 3 сая, 3-р байр 1 сая төгрөгийн шагнал хүртэх юм. Мөн үүнээс гадна ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтын ажиллагааны хүрээнд тэмцээний аварга баг тамирчдыг шигшээ багтай хамтарсан бэлтгэлд хамруулах боломжийг бүрдүүлэх, их дээд сургуульд элсэн суралцахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр Монголын сагсан бөмбөгийн спортыг бүх түвшинд тогтвортой дэмжихээр зорьж байна.

ХААН Банк Монголын сагсан бөмбөгийн спортыг байнга дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтыг Монголын үзэгчдэд хүргэхэд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсны дээр 2024-2025 оны Оюутны лигийг дэмжин ажилласан билээ.

Спортын өсөлтийг дэмжигч – ХААН Банк

Роналдугийн баг Аваргуудын лигийн финалд шалгарч чадсангүй
Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн тоглодог Саудын Арабын “Аль-Наср” баг Азийн Аваргуудын лигийн тэмцээний хагас шигшээ тоглолтод Японы “Кавасаки” багт 2:3 харьцаагаар хожигдсоноор финалд шалгарч чадсангүй.

Роналду тоглолтын туршид талбайд байсан боловч үр дүнтэй тоглолт үзүүлээгүй байна. Одоо Жидда хотод бямба гарагт болох финалын тоглолтод Японы баг Саудын Арабын "Аль-Ахли" багтай аваргын төлөө өрсөлдөнө.

Өдгөө 40 настай Роналду 2023 оноос хойш "Аль-Наср" клубт тоглож байгаа бөгөөд түүний гэрээний хугацаа 6 дугаар сард дуусах юм. Энэ улиралд тэрбээр тус багийн бүрэлдэхүүнд 38 тоглолтод оролцохдоо 33 гоол оруулж, 4 удаа оновчтой дамжуулалт хийсэн байна.

Роналду Аваргуудын лигийн тэмцээнд 5 удаа түрүүлж, Европын аварга, Үндэстнүүдийн лигийн аваргаар шалгарч байв. Албан ёсны тэмцээнүүдэд тэрбээр хөлбөмбөгчдөөс анх удаа 900 гоол оруулж, 5 удаа “Алтан бөмбөг” шагналыг хүртжээ.

Энэ улирлын /2024/25/ Азийн Аваргуудын лигийн тэмцээн шинэ хэлбэрээр явагдаж байна. Тэмцээний эхний үе шатанд Ирак, Иран, Катар, АНЭУ, Саудын Араб, Узбекистан, Австрали, Хятад, Малайз, Таиланд, Өмнөд Солонгос, Японы нийт 24 баг Баруун ба Зүүн гэсэн хоёр бүсэд хуваагдан тоглож, бүс бүрээс 8 шилдэг баг плей-оффын шатанд шалгарчээ.

"Нисдэг Сүхжин"-г нутгийнхан нь 46 саяар мялаалаа
Хасу Мегастарс багийн тамирчин дээд лигийн хошой аварга спортын шинэхэн мастер С.Нямсүхийн цолыг төрөлх нутгийнхан нь 46 сая төгрөгөөр мялаажээ.

Тэрбээр, волейболын үндэсний дээд лигт

2019 oн алт

2021 oн мөнгө

2022 он мөнгө “Шилдэг довтлогч”

2023 oн хүрэл

2024-2025 оны улиралд алтан медаль хүртсэн чадварлаг тамирчин С.Нямсүх энэ улирлын дээд лигээс мастер цолоо гардаж авсан юм.

Түүнийг үзэгч олон "Нисдэг Сүхжин" гэж нэрлэдэг нь зүгээр нэг зүйл биш юм. Тэрбээр энэхүү нэрнийхээ утга учрыг хадгалж, үндэсний дээд лигт өөрийн авьяас чадвар, ур ухаанаа харуулсан юм. Залуу тамирчны шинэхэн цолын Хөвсгөл айгийн Их-Уул сумынхан мөнгөн шагналаар шагнажээ.

Хөвсгөл далайн тэшүүр, шорттрек, цанын аваргууд тодорлоо
2025 оны аймгийн аварга шалгаруулах тэшүүр, шорттрек, цанын тэмцээн энэ өдрүүдэд Хөвсгөл далай дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Өнөө жилийн тэшүүрийн тэмцээнийг спортын мастер, ахмад багш Г.Заяандарийн нэрэмжит болгон, БТСГ, Хатгал ЕБС, Г.Заяандар багшийн үр хүүхдүүд хамтран зохион байгуулсан байна.

Үүнээс Цанын тэмцээнд:

Нэгдүгээр байрт- Цагаан- Үүр ЕБС

Хоёрдугаар байрт- Ренчинлхүмбэ ЕБС

Гуравдугаар байрт- Баянзүрх ЕБС

Тэшүүрийн тэмцээнд:

Нэгдүгээр байрт- Хатгал ЕБС

Хоёрдугаар байрт- Улаан-Уул ЕБС

Гуравдугаар байрт- Хатгал Эг энержи спорт клуб

Шорттрек:

Нэгдүгээр байрт- Улаан-Уул ЕБС

Хоёрдугаар байрт- Хатгал ЕБС

Гуравдугаар байрт- Цагаан-Үүр ЕБС-ийн баг тамирчид шалгарчээ.

БНСУ-д болсон мөсөнд авиралтын аваргад монгол ах дүүс мөнгөн медаль хүртлээ
Мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээн БНСУ-д боллоо.

Энэхүү тэмцээнд Монголын тамирчин ах дүүс болох Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нар оролцож, хос мөнгөн медаль хүртжээ. Тэд ОУХМ цолтой, Говь-Алтай аймгийн Тонхил сумын "Сутайн бор" клубийн тамирчид юм. Н.Хэрлэн энэ тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Ази тивийн аваргын мөнгөн медалийн болзлыг мөн хангасан бөгөөд Дэлхийн цомын алт, мөнгө, хүрэл медалийн эзэн. Харин Н.Сэлэнгэ Ази тивийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн хурдны төрөлд алтан медалийн болзол хангажээ.

Тосонцэнгэл сумын 100 жилийн ойн наадмын түрүү бөх Ц.Содномдорж
2024 онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж, нутгаа гэх бодол юуг нь сэргээсэн юм. Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин өнгөрсөн онд 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна. Энэ удаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын манлай бөхчүүдийг нэрлэж байна. Тосонцэнгэл сум 1924 онд Хөвсгөл аймаг анх байгуулагдахад бий болсон байдаг. Аймагтайгаа нас чацуу гэж болно.

Тус сумын 100 жилийн ойн наадам өргөн болж улс, аймаг, сумын цолтон оролцсон 128 бөх зодоглоход Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж түрүүлж мөн сумын аймгийн начин Д.Баасанбаяр үзүүрлэжээ. Их шөвөгт буюу дөрөвт улсын начин Ц.Сандагдорж, аймгийн арслан М.Цэрэн нар үлдэв.

Түрүү бөх Монгол улсын арслан Цэдэвийн Содномдорж энэ сумын уугуул нэгэн. Сайн ч бөх, бие галбир сайхан ч бөх. 2006 онд аймгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэнээс хойш улсын баяр наадамд 15 жил амжилттай барилдаж нэг түрүүлж, нэг үзүүрлэж, 10 удаа шөвгөрсөн юм билээ. Улсын баяр наадамд есөн жил тасралтгүй зодоглосон.

2009 онд улсын баяр наадамд тав давж улсын начин, 2011 онд зургаа давж улсын харцага цол хүртсэн. Энэ цолоо гурван удаа баталсан байдаг.

Тэгээд 2017 онд улсын баяр наадамд ес даван түрүүлж Монгол улсын арслан цол хүртжээ. Түүний багш нь гэвэл чөлөөт бөхийн ОУХМ, Үндэсний бөхийн аймгийн арслан, Женко клубийг үүсгэн байгуулагч С.Мөнхсүх юм. Арслан цолтой болсноосоо хойш 2018 оны улсын наадамд зургаа даваад долоогийн даваанд улсын заан Н.Жаргалбаярт барьцгүй хавсруулж унасан. Тэгвэл 2022 онд мөн зургаа давж чимэг нэмсэн. Бас 2016 онд даншгийн өсөх идэр начин болсон. Мөн онд гал бичин жилийн сар шинийн барилдаанд түрүүлж байв.

Харин сүүлийн нэг наадамд азгүйдсэн дээ. Зургаагийн даваанд даян аварга Н.Батсуурьтай барилдахдаа хаялцалгүйгээр идэвхийн дүрмээр унасанд тооцогдсон юм. Ц.Содномдорж арслан уран, хийцтэй барилдаанаараа үзэгчдийг баярлуулж чаддаг бөх. Улсын баяр наадамд 10 удаа тунаж барилдсан онцлогтой юм.

Үзүүрлэсэн бөх Д.Баасанбаяр бол өсөж яваа залуу бөх. Түүний анхны амжилт гэвэл Хөвсгөл аймгийн Мөрөн сум байгуулагдсаны 56 жил, анхдугаар үндсэн хуулиа баталсны 93 жилийн ойд зориулсан “Уранмандал” хайрханы хишиг барилдаанд сумын харцага цолтойдоо түрүүлсэн бол дараа нь аймгийнхаа баяр наадамд тав даван аймгийн начин цолд хүрсэн юм билээ. Их шөвгийн нэгэн Шинэ-Идэр сумын харьяат Ц.Сандагдорж 2020 оноос хойш улсын наадамд аймгийн арслан цолтойгоор тасралтгүй барилдаж байгаа. Гурван удаа дөрөв давсаны эцэст 2021 онд аймгийн арслан Б.Бат-Орших сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсоноор улсын начин цол нөхөн олгогдсон. Мөн аймгийн арслан М.Цэрэн улсын баяр наадамд гурав, дөрөв давж үзсэн сайн бөхийн нэг юм. Заал, танхимын барилдаанд гайгүйхэн барилдаж харагддаг юм.

Д.НАМДИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин