Мэдээ мэдээлэл - Хөвсгөл аймаг

Хятад-Монголын шинэ эрчим хүчний автомашины ралли эхэллээ
2026 оны 9-р сарын 6-нд Хятад, Монголын хоорондын хил дамнасан аяллын анхны арга хэмжээ болох "Хятад-Монголын шинэ эрчим хүчний автомашины ралли" Хөххот хотод албан ёсоор гараанаас гарлаа. Хил дамнасан ралли хэлбэрээр зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ нь хоёр улсын байгалийн тогтоц, аж үйлдвэр, эдийн засгийн нөөц бололцоог холбохын зэрэгцээ асар хол зам, олон газар нутгийг туулах тэсвэр тэвчээр шаардсан сорилт болж байна.

Энэхүү арга хэмжээнд Хятад улсын Бээжин, Гирин, Хэнань, Шанхай, Жянсү, Жэжян, Хүбэй, Юньнань, Гүйжөү, Өвөр Монгол зэрэг муж, өөртөө засах орон, хотууд болон Монгол Улсын таван аймгаас 100 гаруй жолооч, 50 гаруй тээврийн хэрэгсэл оролцож байна. Оролцогчид Хөххотоос хил дамнасан аялалд гарах бөгөөд уг аялал нь 12 хоног үргэлжилж, нийт 4000 гаруй километр замыг туулах юм.

Редактор : С. САРАНЧИМЭГ

Пап Леогийн уушгины хорт хавдрын онош батлагджээ
ВАТИКАН, 2026 оны аравдугаар сарын 14 /TASS/. Ромын Пап XIV Леогийн уушгинд үүссэн хорт хавдрыг мэс заслын аргаар авсан тухай түүнд мэс засал хийж, эмчилгээг нь хариуцаж буй эмч нар болох Стефано Маргаритор, Луижи Карбоне нар мэдэгджээ.

“Мэс заслын өмнөх шинжилгээний хариуд үндэслэн таамаглаж байсанчлан, эдийн яаралтай шинжилгээгээр уушгины булчирхайлаг хучуур эдээс үүсдэг хорт хавдар болох аденокарцинома болох нь батлагдсан” гэж эмч нарын мэдэгдэлд дурдсан байна.

Дурангийн мэс заслын аргаар түүний баруун уушгины доод хэсгийг авсан байна. Өдгөө 71 настай Пап ламд хийсэн мэс засал гурав орчим цаг үргэлжилжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Зөрчлийн тоо 1.4 дахин өсөж, 202 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ
Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд 2026 оны III улирлын байдлаар нийт 7,415,455 зөрчил бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 1.4 дахин өссөн үзүүлэлт болжээ.

Бүртгэгдсэн зөрчлийн 89.8 хувь нь нийслэлд, үлдсэн 10.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нийт бүртгэгдсэн зөрчлийн 99.6 хувьд цагдаагийн байгууллага, 0.4 хувьд Гадаадын иргэн, харьяатын газар, Гаалийн байгууллага, Нийгмийн даатгал, Татвар болон бусад эрх бүхий байгууллага хэрэгжүүлжээ.

Нийт зөрчлийн 98.5 хувийг газар дээр нь шийдвэрлэжээ

Бүртгэгдсэн нийт зөрчлийн 7,301,026 буюу 98.5 хувьд нь газар дээр нь хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан байна.

Харин 69,174 буюу 0.9 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар, 5,992 буюу 0.1 хувьд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулжээ. Мөн 39,263 буюу 0.5 хувийг шүүхээр шийдвэрлэсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 7,100,262 хүн, 302,226 хуулийн этгээдэд нийт 202 тэрбум 354 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Үүнээс 110 тэрбум 637 сая төгрөг буюу 54.7 хувь нь төлөгдсөн байна.

“Танхайрах” зөрчил 33.8 хувиар нэмэгджээ

Зонхилон үйлдэгдсэн зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэд хэдэн төрлийн зөрчил өссөн байна.

Тухайлбал:

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил 7,193,198 буюу 1.3 дахин;

“Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих” зөрчил 26,797 буюу 22.9 дахин;

“Танхайрах” зөрчил 10,440 буюу 33.8 хувиар тус тус өсжээ.

Харин зарим төрлийн зөрчил буурсан байна. Үүнд:

“Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах” зөрчил 95,829 буюу 23.2 хувиар;

“Автотээврийн тухай хууль зөрчих” зөрчил 25,549 буюу 3.1 хувиар;

“Хүний биед халдах” зөрчил 8,488 буюу 40.8 хувиар;

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил 7,164 буюу 25.2 хувиар;

“Автозам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг гэмтээх, өөрчлөх, бохирдуулах” зөрчил 2,546 буюу 72.5 хувиар тус тус буурсан байна.

Аймгууд өвөлд бэлэн үү
Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буландаа аймгууд өвөлд хэрхэн бэлдэж, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.

Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр: Аравдугаар сарын 20-н гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил дуусна

-Бид өвөлжилтийн бэлтгэлд170 гаруй ажил төлөвлөж, одоогоор 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Эдгээрээс эрчим хүч, инженерийн байгууламж, дэд бүтэцтэй холбоотой өвөлжилтийн бэлтгэл ажлууд бага зэрэг удаашралтай явагдаж байна. Хадлан, ургац хураалт зэрэг ХАА-н бэлтгэл ажлууд 80 орчим хувьтай явж байна. Аравдугаар сарын 20-н гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж, дуусна.

Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажилд орон нутгийн төсвөөс 20 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Мөн 27 орчим тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт болон урсгал зардлаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаад явж байна.

Мөн халаалтын асуудлыг шийдэх, дулаан хангамжийн хүртээмжийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Халаалт муутай орон сууцуудын халаалтыг сайжруулах, нөхцөл байдалтай танилцах, төсвийн ажлуудыг өнгөрсөн жил хийсэн. Үүний үр дүнд энэ өвөл эдгээр асуудал шийдэгдэж, харьцангуй сайжирсан нь ажиглагдаж байгаа. Манай аймаг 50 жилийн настай учраас насжилт өндөр болсон байр, сууцууд их байдаг. Эдгээр нь дулаан алдагдал ихтэй учраас үе шаттайгаар шинэчлэх засварлах ажлуудыг хийж байна.

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн н.Цэрэнханд: Хүнс тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд 100 сая төгрөг төсөвлөсөн

-Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилт есдүгээр сарын 25-ны байдлаар 80.2 хувьтай байна. Төв суурин газрын өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажил 88.7 хувьтай байгаа. ХХАА-н салбарын өвөлжилтийн бэлтгэл 78.7 хувьтай байна. ХХАА-н салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн хүрээнд хүнс тэжээлийн аюулгүй нөөц бэлтгэхэд 100 сая төгрөг, хаврын улирлын иргэдийн хэрэгцээнд зориулсан махны нөөц бэлтгэхэд 100 сая төгрөг төсөвлөсөн. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сум орон нутгийн аюулгүйн нөөцийг хангалттай хэмжээнд бэлтгэдэг болсон. Малчдын хувьд өвс тэжээлийн нөөцөө сайтар бэлтгэж, хувийн бэлтгэлээ сайн хангавал өвлийг хохирол багатай давах дүр зураг ажиглагдаж байна.

Хөвсгөл аймгийн ХХАА-н газрын дарга Г.Баттулга: Нийт хадлангийн 50 гаруй хувийг бэлтгэсэн

Манай аймаг өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу аймгийн Засаг даргын захирамж гарч, хэрэгжилтийг хангаад явж байна. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малчид иргэдийн хэрэглэх хадлан тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд хадгалах хадлан тэжээл гээд өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаад явж байна.

Өнөөдрийн байдлаар 23 сум, нэг тосгонд малчид иргэдийн түвшинд 249 мянган тонн байгалийн хадлан тэжээл бэлтгэх даалгаврыг сум бүрд малын тоотой нь харьцуулж гаргасан байгаа. 249 мянган тонн байгалийн хадлангаас 142 мянган тонн хадлан буюу нийт бэлтгэх ёстой хадлангийнхаа 50 гаруй хувийг бэлтгээд байна.

Өвс тэжээлийн хангамж, бэлтгэлийн хувьд 51.9 хувьд хүрсэн. Өвөлжилтийн бэлтгэл ажлын нийт гүйцэтгэл аравдугаар сарын 20-н гэхэд гарна. Хадлан тэжээлийг нутаг орноосоо, зарим хэсгийг нь зах зээлээс худалдан авах байдлаар бэлтгэдэг. Сумдын аюулгүй байдлын түвшинд авах ёстой тэжээлийнхээ 30 гаруй хувийг бэлтгээд явж байна.

Ургац хураалтын хувьд Хөвсгөл аймаг есдүгээр сарын 28-ны байдлаар 9082 га талбайгаас 14755 тонн буюу 46.7 тонн ургац хураасан байна. Үүнээс 8237 га талбайгаас 10659 тонн буюу 50.7 хувийн улаан буудай хураасан. Бусад үр тариа 402 га талбайгаас 394 тонныг авсан байна.

Төмс 123 га талбайгаас 1115 тонныг хураан авсан буюу 48 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Цаашдаа ургац хураалт, хадлан бэлтгэлийн ажил үргэлжлээд явна. Манай аймгийн хувьд 23 сум, нэг тосгонтой. Өвөл цаг агаарын аюултай үзэгдлээс шалтгаалан зам даваа хаагддаг, цаг их ордог, шуурдаг. Энэ байдлыг бид тодорхойлж аймгийн аюулгүйн нөөцийг бэлтгэж байна. Тухайлбал, Улаан-Уул суманд тодорхой хэмжээний өвс тэжээл байршуулах ажлыг зохион байгуулж байгаа.

Ч.БЯМБАХАЖИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас
-Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компанийн Монгол дахь охин компаниУлаанбаатар хотын Бээжингийн гудамжаар алхахдаа сэтгэлд маань дулаахан мэдрэмж төрдөг. Хятадын нийслэл Бээжингийн нэрээр нэрлэгдсэн энэхүү гудамж нь Хятад Улсын Монгол Улсад үзүүлсэн харамгүй тусламжийн гэрч бөгөөд Хятад, Монгол хоёр орны найрамдлын тод илэрхийлэл юм.

12-р сарын 16-ны өдөр Манай сэтгүүлчдийн багйинхан Улаанбаатар хотын Бээжин гудамжаар алхаж гудамжийн зүүн хэсэгт байрлах Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компанийн Монгол дахь охин  компанийг зорилоо.

Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний гадаад бизнесийн гол хэрэгжүүлэгч байгууллага болох Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компани нь төвийн аж ахуйн нэгжийн бүрэн эзэмшлийн хоёрдугаар зэрэглэлийн олон улсын бизнесийн мэргэжлийн компани бөгөөд олон улсын радио телевиз, харилцаа холбооны нэгдсэн үйлчилгээ үзүүлэхэд хичээн ажилладаг. Тус компани нь "Бүс ба Зам" санаачилгад гүнзгий оролцож, хил дамнасан үйлчилгээний салбарт олон талт нээлт, хурдацтай хөгжлийг бий болгож, зам дагуух улс орон, бүс нутгуудын харилцаа холбоо, холболтын бат бөх гүүрийг босгосон юм.

Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компанийн Монгол дахь охин компанийн

менежер Гао Чуаньжинь ярилцлага хүлээв

Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компани нь 2018 оны 3-р сард үүсгэн байгуулагдаж, эхлэл, тогтвортой өсөлт, өөрчлөлт гэх хөгжлийн гурван үндсэн үе шатыг туулж, контент дамжуулахаас харилцаа холбооны үйлчилгээ хүртэлх стратегийн шинэчлэлийг аажмаар хийж гүйцэтгэсэн байна. 2018 онд Монгол Улсад телевизийн нэвтрүүлгийн ажил эрхэлж, гадаад зах зээлд гарах үүдийг нээж, 2020 онд олон улсын соёлын харилцаа холбооны замыг өргөжүүлэх зорилгоор Хятад-АСЕАН-ы Олон улсын харилцаа холбооны платформыг байгуулсан юм. 2024 онд олон улсын харилцаа холбооны бизнес эрхлэгч болж, бизнесийн хөгжлийн шинэ замыг нээв. 2025 онд Хонг Конгийн CBINET дэлхийн гол зангилааг нээж, Монголд охин компани байгуулснаар дэлхийн бизнесийн ажил төрлөө улам сайжрууллаа.

Одоогийн байдлаар, Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компани нь дөрвөн үндсэн бизнесийн сегментийг байгуулж, олон салбарын зохицонгуй хөгжлийн зохистой хэв маягийг бүрдүүлжээ. Олон улсын харилцаа холбооны салбарт тус компани CBINET олон улсын сүлжээг байгуулж, 5 үндсэн чиглэлд 11 бизнесийг байршуулан, дэлхийн гол POP нөөцийн зохион байгуулалтыг дуусгаж, хил дамнасан харилцаа холбооны сүлжээний дэмжилэг үзүүлж байна. Мөн Хуа Либө компанид тулгуурлан Хятадын кино, телевизийн соёлыг АСЕАН-ы орнуудад идэвхтэй сурталчлах, Хятад болон гадаад орнуудын хооронд соёлын солилцоо, харилцан суралцахыг дэмжих дөрвөн платформ байгууллав. Олон улсын худалдааны салбарт Хонг Конг, Монголын охин компаниудаараа дамжуулан Huawei, Xiaomi зэрэг дотоодын электрон болон фотоэлектрик тоног төхөөрөмжийн борлуулалтын төлөөлөгчөөр ажиллаж, Хятадын үйлдвэрлэлийг гадаадад гарч, гадаад зах зээлийн орон зайг өргөжүүлэхэд нь туслав.

Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компанийн Монгол дахь охин компани нь 2023 оноос бэлтгэл ажлаа эхлүүлж, 2024 оны 4-р сард төлөөлөгчийн газрын бүртгэлийн гэрчилгэгээ авсан юм. Одоогоор тус компани ньголчлон үндсэн харилцаа холбооны үйлчилгээ, Монголд байгаа Хятадын иргэд, оюутан, аж ахуйн нэгжүүдэд зориулсан сүлжээний хурдатгалын үйлчилгээ, шинэ эрчим хүчний цахилгаан станцын төслүүдийг гүйцэтгэж, Хятад, Монголын кино, телевизийн соёлын солилцоо, хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж байгаа юм. Мөн төв компанийн дэмжлэгтэйгээр хил дамнасан холбоо, гар утасны дуудалгад ая нэмэх ба видео дуудлага зэрэг харилцаа холбооны үйлчилгээг үзүүлэхийн тулд Mobicom, unitel, Skytel зэрэг Монголын орон нутгийн харилцаа холбооны операторуудтай хамтын ажиллагаа байгуулжээ.

Компанийн ажилтан сүлжээ нэвтрүүлэх ажилд үйлчилж байна

Монгол дахь Хятад иргэдэд чиглэсэн WeChat шууд төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлснээр Монголд амьдарч буй Хятад иргэдэд тулгарч буй хэлний болон төлбөрийн саад бэрхшээлийг үр дүнтэй шийдвэрлэж, тэдний тав тухыг хангав. Монголд байгаа Хятадын аж ахуйн нэгжүүд Хятадын төв компанитайгаа харилцахад тулгарч буй сүлжээний асуудалд хурдатгалын үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд үүнийг цементийн үйлдвэр, Шижин уул уурхай, Дүн Шэн газрын тосны уурхай зэрэг компаниуд амжилттай ашиглаж, оффисын үр ашиг, видео хурлын чанараа эрс сайжруулж, Монгол дахь Хятадын компаниудын хөгжлийг нэмэгдүүлсэн гэж Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компанийн Монгол дахь охин компанийн менежер Гао Чуаньжинь танилцуулав.

Радио телевизийн бизнесийн салбарт Монголын зах зээлийг хөгжүүлж, Улаанбаатар хотын төв хэсэг болон нисэх онгоцны буудлын шинэ дүүргийг хамарсан 50,988 өрхийн сүлжээг шинэчлэж, 30.695 километр радиаль голын оптик кабель, 49.173 километр салаалсан оптик кабель суурилуулсан байна. Хятадын 12 телевизийн нэвтрүүлгийг хамарсан 125 телевизийн нэвтрүүлэгийг нэгтгэж, Хятадын соёлыг дэлгэцээр дамжуулан Монголын Улсын олон айл өрхөд түгээсэн юм.

Гао Чуаньжинь ярихдаа:

- Манай компани Хятадын орчин үеийн хөгжил, соёлын талаарх орон нутгийн иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд Хятадын кино телевизийн шилдэг бүтээлүүдийг Монголд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Монголын кино телевизийн шилдэг бүтээлүүдийг Хятадын зах зээлд нэвтрүүлэхийг дэмжиж, Хятад, Монголын хооронд хоёр талын соёлын солилцоог хөнгөвчлөх, соёлын интеграцчилалаар дамжуулан хоёр орны найрамдлыг гүнзгийрүүлэхэд ховь нэмэр оруулах болно гэжээ.

Монголын эрчим хүчний хангамж хязгаарлагдмал, сүлжээний диспетчерийн чадвар сул байгааг харгалзан Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компанийн Монгол дахь охин компани нь сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцуудыг барих ажлыг дэмжив. Иргэний зах зээл дээр манай компани House-ийн орон сууцын хэрэглэгчдэд тохиромжтой шинэ эрчим хүчний суурин, мөн малчдын нүүдлийн үеэр ашиглахад хялбар зөөврийн шинэ эрчим хүчний цахилгаан станцуудыг нэвтрүүлж, цахилгаан, хиймэл дагуулын телевиз, сүлжээний функцуудыг нэгтгэн "Орчин үеийн малчин" төслийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь 200,000 гаруй нүүдэлчин малчдад ашиг тус олгож, орон нутгийн иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулахад хувь нэмэр оруулсан байна гэж Монгол дахь охин компанийн менежер Гао Чуаньжинь танилцуулав.

Ярилцлагын төгөсгөлд Хятадын РадиоТелевизийн Цахим Сүлжээний Олон улсын компанийн Монгол дахь охин компанийн цаашдын төлөвлөгөөний талаар "Бүс ба Зам" санаачилгын дагуу Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компани нь шаргуу хөдөлмөр, хариуцлагаа ухамсарлан хил дамнасан үйлчилгээний салбарт шинэ хуудас нээж, Хятад, Монгол, тэрчлэн "Бүс ба Зам" дагуух орнуудын хамтын ажиллагаа, хөгжлийг урагшлуулахад тасралтгүй хүчин зүтгэл үзүүлнэ гэж Гао Чуаньжинь хэлэв.

Зохиогч:  ЮЙ ИН, Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ, Г.АЛС, Н.ЦОВОО

Найруулагч: Д.МӨЧИР

Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв

БАЙР СУУРЬ: Журам нь ч батлагдаагүй малчны тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэн, хэн юуг өгүүлэв
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн хуулийн хэрэгжилтийг дүгнэх Ерөнхий хяналтын сонсгол явууллаа. Энэ хуулийг 2024 оны зургаадугаар сард буюу хоёр жилийн өмнө баталжээ. Энэ хуулийг яагаад хоёр жилийн дараа үнэлж, эргэж харж байгааг УИХ-ын гишүүн Б.Уянга асуулаа. Ингээд гишүүдийн БАЙР СУУРЬ-ийг хүргэе.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Хуулийг дагаж 11 журмыг батлах ёстой ч батлаагүй, хуулийн хэрэгжилт сул байна. Мал аж ахуйн салбарын бүтээмжийг ярих шаардлагатай. Энэ хуульд анх удаа малчны бүтээмжийг оруулсан ч бүтээмжийг хэрхэн хэмжих вэ гэдгийг Засгийн газар тодорхой болгох ёстой юм. Ингэснээр малчны хөдөлмөрийг хэрхэн үнэлэх нь тодорхой болно. Хүн амын бодлого алдагдсан тул залуу малчид цөөрсөн.

УИХ-ын гишүүн М.Мандухай: Залуу малчдын залгамж халааг бэлдэх нь сумын засаг дарга нарын үүрэг. Энэ чиглэлд юу хийсэн бэ. Би сая Сүхбаатар аймгийн  есөн сумаар явахад малчид ноосны урамшуулал аваагүй байна. Энэ талаар мэдээлэл авъя.

Орон нутгийн төлөөлөл: Сумын засаг дарга нарт төсөв байдаггүй. Ямар сургалт яаж хийхээ мэдэхгүй байна гэж хэлсэн. Би энэ сонсголд ирэхээсээ өмнө хамтран ажилладаг хэд хэдэн сумын Засаг даргаас тодруулсан. Ноосны урамшууллыг сүүлийн гурван жилд аваагүй. "Цагаан алт" хөтөлбөрийн талаар сайн мэдэхгүй байна.

ХХААХҮЯ-ийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун: Манай яамны татаасын буюу хөтөлбөрийн санхүүжилтийн найман хувийг мал аж ахуйн салбарт зарцуулсан. Нийт татаасын 60-аас дээш хувийг хүнсний үйлдвэрүүдэд олгосон.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Нийт малчдын 40 хувь нь 400 тэрбум төгрөгийг зээлтэй гэсэн судалгааг 2024 онд гаргасан. Малчид зээл авахад их хүнд. Иймд Малчны хөгжлийн сан байгуулж, амьжиргааг нь дэмжих шаардлагатай. Нийт малчдын 6-7 хувь нь мянгат малчид байна. Арилжааны банкууд жилийн 20-20 хувийн хүүтэй зээл өгдөг. Учир нь тэд мал аж ахуйг эрсдэлтэй гэж үздэг.

Мөн сум бүрд малчны хөгжлийн сан байгуулахаар хуульд тусгажээ. Энэ сангийн эх үүсвэр нь уул уурхайн баялгаас бүрдэнэ гэж заасан ч одоо л энэ сангийн журмыг ХХААХҮЯ боловсруулж байгаа.   Малчны хүүхдийн боловсролын талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулав. Тэрээр "Гэрийн сургалтын журмыг боловсруулж байна. Малчин хүсвэл хүүхдээ гэрээр сургаж болно. УИХ-ын гишүүн Р.Сэддорж гишүүний өргөн барьсан хуулийн төслийг бид дэмжиж санал өгсөн.

Жишээ нь таван настай хүүхэд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт заавал хамрагдсан байх ёстой. Ингэснээр сургуульд сурах бэлтгэлээ хангадаг. Малчны хүүхдүүд бүгд цэцэрлэгт хамрагдахгүй байна. МСҮТ, политехникийн коллежуудад малчин хөтөлбөр нэвтрүүлж, энэ хавар 70 малчин төгслөө. Нийт 200 орчим малчин суралцаж байна. Мөн насан туршийн боловсролын төвүүдэд түшиглэн сургалт явуулна. МСҮТ багшаа бэлдэж, бэлтгэлээ бүрэн хангасан бол яамнаас зөвшөөрлөө аваад малчны сургалт эхлүүлэх бүрэн боломжтой. Өнгөрсөн жил зүүн аймгуудад сургалт явуулсан. Энэ жил баруун аймгуудад үргэлжлүүлнэ. Гэрийн сургалт нь зөвхөн хүүхэд рүү чиглээгүй. Бүх хүнийг хамруулна. Хэдийгээр энэ хуульд хязгаарласан боловч малчдын хүүхэд зээл авч, их дээд сургуульд сурч болно.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгaлан: Малчдыг ипотекийн зээлд яагаад хамруулахгүй байна вэ. Энэ заалт өнөөг хүртэл хэрэгжсэнгүй?

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга В.Рэнцэнханд: 38 мянган малчин нэг удаад нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлбэл олон тэрбум төгрөг шаардлагатай. Гэвч улсын төсөвт энэ эх үүсвэрийг тусгаагүй тул бид Засгийн газрын гишүүдээс санал авахаар албан бичиг илгээсэн. Малчид тэтгэвэрт гарахдаа давуу эрх эдэлдэг. Харин малчдын зүгээс "Уул уурхай Монголыг тэжээсэн гэж ярьдаг ч биднийг үнэлэхгүй байна. Уул уурхай нэгдүгээрт ус, бэлчээр, газрыг байхгүй болгосон, би яаж оршин тогтнох вэ. Говийн бүсийн малчид тогтвортой хөгжих нөхцөл алга. Өнөөдөр малчдын жендерийн асуудал алдагдсан. Хөдөө амьдрах орчин бүрдэхгүй байгаа учраас гэр бүл төлөвлөлтийн асуудал үүсэж байна. Малчдыг бичил бизнес, хоршоо эрхэл гэдэг. Хоршоо хөдөлгөөн чинь амьдрал дээр бодитоор хэрэгжихгүй байгаа. Малчид жижиг дунд бизнес эрхлээд байдаг ч борлуулалтаар нь дэмждэггүй.Сум орон нутаг дээр эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэсэн гурван байгууллага бий. Малчид тэнд очоод бүтээгдэхүүнээ өгье гэхээр заавал тендерт орох босго тавьчихсан. Гэтэл энэ босгыг бид давдаггүй. Босго давахгүй болохоор тухайн орон нутгийн төрийн албан хаагчийн хамаарал бүхий компани ирээд өрхийн хэмжээнд үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүсийн бүтээгдэхүүнийг аваад өгчихдөг.Залуу малчдыг хөдөө байлгах гэж байгаа хийж буй бүтээгдэхүүнээр нь дэмжье.

Гадаадын банкны салбар Монголд байгуулагдах нь Монголчуудад л ашигтай
Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн өрсөлдөх чадварыг сайжруулах тухай олон жил ярьж ирсэн. Гэвч эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх нэг асуудал болох гадаадын банкны салбар байгуулах асуудал өнөөдрийг хүртэл бодит ахиц багатай хэвээр байна.

Зарим нь үүнийг үндэсний банкны салбарт эрсдэл дагуулна гэж хардаг бол нөгөө хэсэг нь эдийн засгийн шинэ боломж гэж үздэг. Харин бодит байдал дээр гадаадын банкны салбар Монголд байгуулагдах нь хамгийн түрүүнд Монголын иргэд, аж ахуйн нэгжүүдэд ашигтай шийдвэр байх магадлал өндөр.

Өнөөдрийн байдлаар Монголын банкны зах зээлд цөөн тооны томоохон банк зонхилж байна. Зах зээл төвлөрсөн бүтэцтэй байх нь тодорхой хэмжээнд тогтвортой байдлыг хангадаг ч нөгөө талаас өрсөлдөөнийг хязгаарлаж, санхүүгийн үйлчилгээний өртөг өндөр хэвээр үлдэх шалтгаан болдог.

Иргэдийн хувьд зээлийн хүү өндөр, хадгаламжийн өгөөж харьцангуй бага, үйлчилгээний шимтгэл буурахгүй байгаа нь үүний нэг илрэл юм.

Харин олон улсын туршлагатай, санхүүгийн томоохон чадавхтай банкнууд Монголын зах зээлд нэвтэрснээр өрсөлдөөн эрчимжинэ. Өрсөлдөөн бий болсон нөхцөлд банк бүр харилцагчаа хадгалах, шинээр татахын тулд үйлчилгээний чанар, хүртээмж, нөхцөлөө сайжруулах шаардлагатай болдог. Үүний үр дүнд эцсийн хэрэглэгч буюу Монголын иргэд илүү хожих боломжтой.

Гадаадын банкны оролцооны хамгийн том давуу тал нь санхүүжилтийн эх үүсвэрийн өртөгтэй холбоотой. Олон улсын банкууд дэлхийн зах зээлээс харьцангуй хямд эх үүсвэр татах боломжтой байдаг. Энэ нь бизнесүүдэд олгох зээлийн өртөг буурах, урт хугацааны санхүүжилтийн боломж нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг. Ялангуяа үйлдвэрлэл, дэд бүтэц, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад урт хугацааны, тогтвортой санхүүжилт хамгийн их дутагдаж байгаа өнөө үед энэ нь томоохон дэмжлэг болох юм.

Монголын бизнес эрхлэгчид олон улсын төлбөр тооцоо хийх, худалдааны санхүүжилт авах, баталгаа гаргуулах зэрэгт өндөр зардал төлөх нь түгээмэл.

Харин гадаадын банкны салбарууд олон улсын сүлжээ, туршлагаа ашиглан эдгээр үйлчилгээг илүү шуурхай, үр ашигтай хүргэх боломжтой. Ингэснээр Монголын компаниудын өрсөлдөх чадвар зөвхөн дотооддоо төдийгүй олон улсын зах зээлд ч нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.

Мөн гадаадын банк орж ирэх нь зөвхөн хөрөнгө мөнгөний асуудал биш юм. Тэдгээр байгууллага дэлхийн түвшний эрсдэлийн удирдлага, дижитал үйлчилгээ, мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог авчирдаг. Өнөөдөр хэрэглэгчид банкнаас зөвхөн мөнгө хадгалах, зээл авах үйлчилгээ бус, хурдтай, найдвартай, технологид суурилсан шийдлийг хүсэж байна. Ийм шаардлага нэмэгдэхийн хэрээр дотоодын банкууд ч шинэчлэл хийхээс өөр аргагүй болно. Өөрөөр хэлбэл, гадаадын банкны оролцоо нь салбарын нийт хөгжлийг хурдасгах хөшүүрэг болж чадна.

Зарим хүмүүс гадаадын банк орж ирвэл үндэсний банкуудын ашиг буурч, зах зээлээ алдана гэж болгоомжилдог. Гэвч зах зээлийн эдийн засгийн үндсэн зарчим нь өрсөлдөөн юм. Өрсөлдөөнөөс хамгаалж биш, өрсөлдөх чадварыг нь сайжруулж байж үндэсний компаниуд урт хугацаанд хүчирхэгждэг. Өнөөдөр Монголын томоохон банкууд бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц түвшинд хүрэхийг зорьж байгаа бол олон улсын тоглогчидтой нэг зах зээлд ажиллах туршлага нь өөрөө хөгжлийн боломж болох юм.

Хамгийн гол нь гадаадын банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын хууль тогтоомж, Монголбанкны хяналт, зохицуулалтын хүрээнд ажиллана.

Тиймээс үндэсний эрх ашиг хөндөгдөнө гэхээсээ илүүтэйгээр олон улсын шилдэг туршлага, хөрөнгө, технологийг дотоодын зах зээлд нутагшуулах боломж гэж харах нь илүү бодитой юм.

Монгол Улс эдийн засгаа тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилго тавьж байгаа бол дэлхийд нээлттэй байх шаардлагатай.

Гадаадын банкны салбар байгуулагдана гэдэг нь хэн нэгэн байгууллагад давуу байдал олгох тухай асуудал биш. Харин Монголын иргэдэд илүү сайн үйлчилгээ, бизнесүүдэд илүү боломжийн санхүүжилт, эдийн засагт илүү өрсөлдөөн, илүү хөгжил авчрах тухай асуудал юм.

Тиймээс гадаадын банкны салбар Монголд байгуулагдах нь хамгийн ихээр Монголчуудад ашигтай шийдвэр байх болно. Өрсөлдөөнөөс үүдэх үр өгөөжийг иргэн, бизнес, улмаар улсын эдийн засаг бүхэлдээ хүртэх боломжтой. Энэ бол гаднынхны бус, Монголын хөгжлийн төлөөх алхам юм.

Г.Лүүрэв

sonin.mn

Хууль бусаар эзэмшиж байсан 15 объектыг нийслэл буцаан авчээ
Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэлийн өмчийг хууль бусаар эзэмшиж байсан этгээдүүдээс 15 барилга байгууламжийг буцаан авч, нийслэлийн өмчид бүртгүүлжээ. Нийтдээ 6 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй эдгээр хөрөнгийг эргүүлэн авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.

Тодруулбал, 2024 онд 7.4 тэрбум, 2025 онд 18.2 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Одоогоор өмч хөрөнгөтэй холбоотой найман хэрэг шүүхийн шатанд үргэлжилж байгаа аж.

Буцаан авсан объектуудын дунд Төв цэнгэлдэх хүрээлэн, “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга байгууламжууд, Урт цагаан худалдаа үйлчилгээний төв, Өргөө зочид буудал зэрэг багтаж байна.

Мөн Чингэлтэй дүүргийн “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий барилгыг нийслэлийн өмчид авч, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилснаар 1.9 тэрбум төгрөгийн орлого олжээ. Баянгол дүүргийн Шуудангийн 24 дүгээр салбарын байрыг хууль бус дам түрээсээс чөлөөлөн дуудлага худалдаагаар худалдаж, 1.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.

Түүнчлэн “Ачит гар” өрхийн эмнэлгийн байр байсан объектыг дуудлага худалдаагаар хувьчилж, 334 сая төгрөгийн орлого олсон бол “Аминжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг хууль бус эзэмшлээс чөлөөлөн дахин түрээслэх замаар орлого төвлөрүүлж эхэлжээ.

2025 онд нийслэлийн Өмчийн харилцааны газраас гурван барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, нийт 3.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Мөн өмч хувьчлалын жагсаалтаас зургаан барилгыг хасаж, ногоон байгууламж болгон тохижуулахаар шийдвэрлэжээ.

Одоогоор БЗД-ийн Нэгдсэн эмнэлэг, СБД-ийн Нэгдсэн эмнэлэг, Соёлын төв өргөөний В корпусыг нийслэлийн өмчид буцаан авахаар хэлэлцээр хийж байгаа аж.

Америкт хэвийн, бидэнд хачин санагдах 7 зүйл
Америкчуудын өдөр тутмын амьдралд хэвийн болсон олон шийдэл, дадал нь өөр орны хүмүүст анх харахад ихэд сонин санагддаг. Эдгээр нь зүгээр нэг “онцлог” биш, харин тухайн нийгмийн соёл, хэрэглээний хэв маяг, технологийн шийдлүүдийн илэрхийлэл юм.

1. Гал тогооны угаалтуур дахь хоолны үлдэгдэл бутлагч

АНУ-ын олон айлын гал тогоонд угаалтуурт суурилуулсан хоолны үлдэгдэл бутлагч байдаг бөгөөд хүмүүс хоолны жижиг хаягдлыг шууд ус руу хийж бутлуулан зайлуулдаг. Энэ нь хог багасгаж, үнэрээс сэргийлж, гал тогооны ажлыг илүү цэвэрхэн, хялбар болгодог тул америкчуудын хувьд энгийн хэрэглээ болсон байна.

2. Фторжуулсан цоргоны ус

АНУ-д ундны усанд фтор нэмэх практик түгээмэл байдаг бөгөөд энэ нь шүдний пааланг бэхжүүлж, цооролтоос сэргийлэх зорилготой юм. Тиймээс америкчуудын хувьд цоргоны усыг шууд уух нь хэвийн үзэгдэл бөгөөд энэ нь бусад орны хүмүүст бага зэрэг сонин санагддаг.

3. Төв агааржуулалтын систем

АНУ-ын байшин, барилгуудын ихэнхэд төвлөрсөн агааржуулалтын системийг барилгын үеэс нь төлөвлөн суурилуулдаг бөгөөд энэ нь бүх өрөөнд жигд агаар түгээж, температурыг нэгэн зэрэг тохируулах боломж олгодог. Ийм шийдэл нь дуу чимээ багатай, илүү тав тухтай орчныг бүрдүүлдэг онцлогтой.

4. Төмсийг ширхэгээр нь худалдах

Америкийн зарим дэлгүүрт төмсийг килограммаар бус, ширхэг бүрээр нь савлан худалдаалдаг бөгөөд хэрэглэгч зөвхөн хэрэгтэй хэмжээгээ сонгон авах боломжтой байдаг. Энэ нь бусад оронд харьцангуй ховор тул анх харахад нэлээд сонин санагддаг.

5. Үсгээр бичигдсэн утасны дугаар

АНУ-д бизнесүүд утасны дугаараа үсгээр илэрхийлсэн хэлбэрээр ашиглах нь элбэг бөгөөд энэ нь дугаарыг илүү амархан тогтоох давуу талтай. Жишээлбэл, 1-800-FLOWERS гэх мэт дугаар нь үйлчилгээний төрлийг шууд илэрхийлж, маркетингийн үр дүнг нэмэгдүүлдэг.

6. Үгээр бичсэн замын тэмдэг

АНУ-ын замын тэмдгүүд ихэвчлэн тэмдэглэгээнээс гадна үгээр бичигдсэн байдаг тул жолоочид ямар нэгэн тэмдгийг тайлж ойлгох шаардлагагүй, шууд уншаад ойлгох боломжтой байдаг. Энэ нь ялангуяа шинэ жолооч болон дотоодын хэрэглээнд илүү ойлгомжтой шийдэл болдог.

7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмж

АНУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлгөөнийг дэмжих зорилгоор налуу зам, намхан бордюр, тусгай тоноглогдсон нийтийн тээвэр зэрэг олон шийдлийг өргөн хэрэглэдэг. Үүний ачаар тэд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжтой болж, хүртээмжтэй орчин илүү сайн бүрдсэн байдаг.

https://www.caak.mn/post/view/43823

Экологийн цагдаагийн газрын тасгийн дарга асан Я.Билэгдэмбэрэлд авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял оноолоо
Нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдаас ашиг хонжоо авсан хэрэгт холбогдсон нэр бүхий этгээдүүдэд шүүхээс ял оноолоо.

Тодруулбал, Экологийн цагдаагийн газрын тасгийн дарга асан Я.Билэгдэмбэрэлд авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял оноолоо. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасчээ. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлын үүднээс албан үүргээ хэрэгжүүлэхгүй байх замаар бусдаас их хэмжээний мөнгө авсан нь тогтоогдсон байна. Тэрбээр нийт 253.6 сая төгрөгийн хөрөнгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж үзжээ.

Мөн энэ хэрэгт холбогдсон Г.Сайнбаяр, А.Мөнхбат нар нь албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил гарган, бусдаас тус бүр их хэмжээний мөнгө авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Иймээс Г.Сайнбаярт нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, мөнгөн торгууль ногдуулжээ. А.Мөнхбатын хувьд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, мөнгөн торгууль оногдуулсан байна. Энэхүү хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хэлэлцэн шийдвэрлэсэн байна.