Хөвсгөл аймаг

Маргааш бүх нийтээр амарна
Монгол Улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласны өдөр болгон тэмдэглэдэг.

Эл өдөр нь Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан түүхэн үйл явдалтай холбоотой. Энэ жил уг түүхэн үйл явдлын 102 жилийн ой тохиож байна.

Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.9-д Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг бүх нийтээр амрах баярын өдөр байхаар заажээ.

Ингэснээр арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гарагт иргэд амрах бөгөөд дараагийн ажлын өдөр нь арваннэгдүгээр сарын 27-ны баасан гараг байна.

Сонирхуулахад, 2026 онд арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож, мөн бүх нийтээр амарна.

Өөртөө тушаал гаргаж 12 мянган м.квадрат газраа сунгадаг дарга дахин томилогдохоор хөөцөлдөж яваа гэв үү?!
Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга асан Б.Батбилгүүн өөрөө Хөвсгөл нуурын эрэгт усны болон ойн сангийн онцгой хамгаалалттай бүсэд Бишрэлт нэртэй өндөр зэрэглэлийн амралтын газар (12 мянган метр квадрат) бүхий аялал жуулчлалын бизнестэй нэгэн юм.

Өмнө нь Хатгал тосгоны захирагчаар 8 жил ажиллахдаа давуу байдлаа ашиглан энэ мэт бизнесийн сүлжээгээ өргөжүүлээд амжжээ. Түүнийг 2-3 амралтын баазтай хэмээн Хатгалын ард түмэн мэддэг бөгөөд удаа дараа гомдол хөвөрдөг байна.

Гэвч Б.Батбилгүүн нь өөрийн бизнесээ хамгаалж томруулхын тулд Хөвсгөлийн УТХГ-н даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2025 онд өөрийн нэр дээр тушаал гаргуулан газраа томруулан сунгажээ. Энэ нь өөрийн бизнестээ давуу байдал бий болгож гэсэн үг юм.

Энэ талаар АТГ-аас өөртөө давуу байдал олгосон асуудал нь хяналт шалгалтаар тогтоогдож мэдэгдэл, шаардлага удаа дараа авч, холбогдох төрийн байгууллагуудад нь хүргүүлсэн байдаг. Харин төрийн албаны зөвлөл, БОУӨЯ-хан хуулийг хэрхэн яаж уншиж, ойлгодог тун хачирхалтай.

Иймд хуулийг илтэд зөрчсөн этгээд эргэн ирж төрийн албанд даргын суудалд залрахаар хөөцөлдөж яваа сурагтай.

Төрийн алба ашиг сонирхолын зөрчилтэй нөхрийг эргүүлэн тавих аваас хуулийн хэрэгжилт бүрэн утгаараа дампуурах биз ээ. Аялал жуулчлалын компанийнхаа үйл ажиллагааг хянадаг, дэмжиж гэрээг нь сунгадаг Б.Батбилгүүн мэтийг даврааваас хууль бус ажил улам лавшрах болов уу даа.

https://dorgio.mn/p/163095

Европын XX зууны ховор, сонирхолтой ретро гэрэл зургууд
Өнгөрсөн зууны Европын амьдрал, хүмүүсийн төрх, тухайн үеийн өвөрмөц уур амьсгалыг харуулсан ховор гэрэл зургуудыг хүргэж байна. Парисын гудамжнаас эхлээд Берлиний хана, Италийн далайн эрэг, Нидерландын тосгон хүртэлх эдгээр агшнууд түүхийн нэгэн үеийг гэрэл зургийн хальснаа мөнхөлжээ. Сонирхолтой нь, цуглуулгад багтсан бүх зургийг өнгөт болгон сэргээсэн байна. Ингээд өнгөрсөн цаг хугацаагаар хамтдаа аялцгаая!

1. Ах дүүс. Парис, 1934 он

2. Берлиний хана. 1967 он

1961 оны 3-р сард Москвад болсон Варшавын гэрээний орнуудын коммунист намын удирдагчдын уулзалтаар Зүүн болон Баруун Берлиний хилийг хаах асуудлыг албан ёсоор хэлэлцжээ. Үүний дараа таван сарын дараа Берлиний ханыг барьж эхэлсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман улс Зүүн болон Баруун Герман болон хуваагдсан байв. Харин хоёр хэсгийн дунд орших Берлин хот ч мөн адил хуваагдаж, иргэдийн чөлөөтэй зорчих, гэр бүлтэйгээ уулзах боломжийг хязгаарласан юм. Берлиний хана ийнхүү Хүйтэн дайны үеийн хамгийн тод бэлгэдлүүдийн нэг болжээ.

3. Нарлаж буй үсчид. Парис, 1966 он

4. Профессор Пит Гейл. Утрехт, 1958 он

5. Италийн бүсгүйчүүд. 1905–1915 он

1906 оны хавар, зуны улиралд Оросын нэрт гэрэл зурагчин Сергей Прокудин-Горский Европоор аялж, Италийн өнгөт гэрэл зургийн анхны цувралуудын нэгийг бүтээжээ. Түүний аяллын яг маршрутыг өнөөг хүртэл бүрэн тогтоогоогүй байна. Харин 1906 оны дөрөвдүгээр сард Ромд болсон хэрэглээний химийн конгресст оролцсон нь баттай баримтуудын нэг юм. Түүний Италид авсан олон зураг тухайн үеийн архитектур, гудамж, хүмүүсийн өдөр тутмын амьдралыг харуулдаг.

6. Үерийн дараах цэвэрлэгээ. Нидерланд, 1959 он

7. Нялх хүүхдийн гоо сайхны тэмцээн. Дельфзейл, Нидерланд, 1952 он

XX зууны эхний хагаст ийм төрлийн тэмцээнүүд Европт нэлээд түгээмэл байжээ. Гэхдээ хүүхдүүдийн гадаад төрхөөс илүүтэй бие бялдрын хөгжил, эрүүл ахуй, ерөнхий эрүүл мэндийг нь үнэлдэг байсан аж. Энэ нь дайны дараах нийгэмд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хөдөлгөөний нэг хэсэг байв.

8. Унгар, 1940 он

9. Зүүн Герман, 1965–1968 он

10. Балатон нуурын ногооны талбайг усалж буй завь. Унгар, 1957 он

Балатон нуур бол Төв Европын хамгийн том нуур бөгөөд Унгарын аялал жуулчлалын гол төвүүдийн нэг юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа социалист тогтолцооны үед тус нуурын эрэг орчмын амралтын газрууд эрчимтэй хөгжжээ. 1950-иад он гэхэд Балатон нуур зөвхөн Унгарчууд төдийгүй социалист бусад орны жуулчдын очих дуртай газар болсон байв.

11. Будапешт, 1954 он

12. Амстердам, 1954 он

Хүүхдүүд хаана ч адилхан. Тэдэнд адал явдал хайх жижигхэн орон зай байхад л хангалттай! Хаягдсан машин, эзгүй бүхээг, баригдаж дуусаагүй барилга гээд хүүхдийн нүдээр бол энэ бүхэн судалж таних гайхалтай ертөнц юм.

13. енигаллия хотын далайн эргийн баар. Итали, 1957 он

14. Гүйгчид. Ром, 1934 он

15. Филипп Хернквист. Нордмалинг, Швед, 1957 он

16. «Хэмнэл». Унгар, 1935 он

17. Варшав, Польш. 1930-аад оны эхэн үе

18. Зүүн Европоос ирсэн дүрвэгсдийн хуаран. Герман, 1953 он

1950–1960-аад онд Баруун Берлинд ийм төрлийн дүрвэгсдийн 90 гаруй хуаран ажиллаж байжээ. Тэдгээрийн ихэнх нь хотын Америкийн хяналтын бүсэд байрлаж байв. Зүүн Германаас дүрвэн ирсэн хүмүүсийг хуучин үйлдвэрийн цех, түр зуурын модон барак, дайны үеийн хоргодох байр зэрэгт байрлуулдаг байжээ. Дайн дууссанаас хойш олон жил өнгөрсөн ч дүрвэгсдийн амьдрал ийнхүү хүнд нөхцөлд үргэлжилж байв.

19. Коррида үзэж буй бүсгүйчүүд. Валенсиа, Испани, 1964 он

Коррида бол Испанийн уламжлалт бухын тулаан бөгөөд тусгай зориулалтын талбайд зохион байгуулагддаг. Тореадор хэмээх тулаанч бухын хөдөлгөөнийг удирдан, ур чадвар, зориг самбаагаа харуулдаг. Гэвч энэхүү уламжлал өнөөдөр ч маргаан дагуулсаар байна. Зарим хүн үүнийг Испанийн соёлын өв гэж үздэг бол нөгөө хэсэг нь амьтанд харгис хандсан үйлдэл хэмээн шүүмжилдэг.

20. Нэргүй зураг. 1959 он

https://www.caak.mn/post/view/45472

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 20-ны 11:42:41 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд одоогоор хохирол учраагүй гэж холбогдох байгууллагуудаас мэдээлсэн байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан аймгийн Засаг дарга, Бүрэнтогтох сумын төрийн захиргааны холбогдох ажилтнууд болон иргэдээс асуумж авахад ийм мэдээлэл өгчээ.

Газар хөдлөлтийн төв нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвөөс баруун зүгт 12 км, Мөрөн сумын төвөөс урд зүгт 34 км, Бүрэнтогтох сумын төвөөс зүүн урд зүгт 49 км зайд байжээ.

Газар хөдлөлтийн төвийн газар зүйн солбицол 49.32 өргөрөг, 100.10 уртраг байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Малдаа явган гараад сураггүй болсон 60 настай иргэнийг хайж байна
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд дөрөв хоногийн өмнө гэрээсээ явган гараад сураггүй алга болсон 60 настай эрэгтэйг онцгой байдлын алба хаагчид эрэн хайж байна.

Тодруулбал Үерт багийн "Хужиртын-Ам" гэдэг газар тус сумын харьяат малчин Ш нь 11.16-ны өдрийн 14:00 цагт малдаа явган яваад сураггүй болсон тул хамтран ажиллах тухай Цагдаагийн байгууллагын албан бичгийг 11.18-ны өдрийн 14:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ш /60 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Г.Дамдинням: Өнөө шөнөөс эхлэн АИ 92-ыг 150 төгрөгөөр, евро-3, 4, 5 төрлийн шатахууныг 1,000 төгрөгөөр хямдруулна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны үнэ буулгах болсон талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнөө шөнөөс эхлэн АИ 92-ыг 150 төгрөгөөр, евро-3, 4, 5 төрлийн шатахууныг 1,000 төгрөгөөр хямдруулах шийдвэр гаргасан.

Бид нийт шатахууныхаа 20-30 орчим хувийг евро-5, бусад нь евро-2 төрлөөр авч байгаа. Өнгөрсөн 7, 8, 9, 10 дугаар саруудад шатахууны хангалт маш бага байсан. Харин арваннэгдүгээр сарын захиалгаас харахад харьцангуй гайгүй байна. Энэ хэвээр үргэлжлэх байх.

Аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банкаар дамжуулж 7 хувийн хүүтэй  хөнгөлөлттэй зээлийг олгож, нөөц бүрдүүлэх чиглэлээр санхүүжилт гаргана. Энэ санхүүжилтийн механизм болон бусад эх үүсвэрүүдээр богино хугацааны арга хэмжээнүүдийг авч байгаа.

Дэлхийн зах зээл дээр ирэх саруудад шатахууны үнэ буурна гэдэг хүлээлт байгаа. Энэ бууралт манайд ч нөлөөлөх ёстой. Тиймээс бид шатахууны үнийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм.

Татаасын хувьд НӨАТ-ын баримтаас шууд хамаарна. Хилээр оруулж ирж байгаа бүх шатахуунд гаалийн бүрдүүлэлт хийгээд, цаанаа төлсөн, энд төлсөн татвартайгаа баталгаажсан байдаг. Түүнийг нь НӨАТ-ын бүртгэлийн системд хянаад нэгдсэн тоо гаргаж, манай яам руу хүргүүлснийг нь бид шийдвэрлээд явна. Тухайн сард хэд орж ирнэ түүнээс нь хамаарна гэсэн үг.

Шатахууны үнийн бууралтыг он дуустал цаашлаад 1-3 дугаар сар хүртэл үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна" гэв.

"Монгол болон Киргизстанаас өөр оронд энгийн АИ-92 автобензин хэрэглэдэггүй"
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир өнөөдөр /2026.11.16/ сэтгүүлчдэд АИ-92 автобензиний нийлүүлэлт, хангамжийн талаар мэдээлэл өглөө.

-Шатахууны үнийг тогтвортой барих асуудлыг судалж байна. Тодорхой хугацаанд шатахууны нөөц бүрдүүлэх боломж хэр байгааг мөн судалж байгаа. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, шатахууны нөөц бүрдүүлэх, хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ онд Засгийн газрын татаастай зээлийн хүрээнд аж ахуйн нэгжүүд шатахууны нөөцийн сав барьж эхэлсэн. Эхнээсээ нөөцийн савууд ашиглалтад орж байгаа. Өнөөдрийн байдлаар “Шинэ эрэн” ХХК-ийн 16 м2 багтаамжтай сав ашиглалтад орж байна. Өнгөрсөн хугацаанд 19 аж ахуйн нэгж арилжааны банкуудаас авсан зээлийн хүрээнд шатахууны нөөцийн сав барьж, ашиглалтад оруулаад байна. Харин ирэх оны хавар буюу гурав, дөрөвдүгээр сард нийт нөөцийн савыг ашиглалтад оруулж дуусгахаар тооцоолж байгаа. Мөн 2027 оны улсын төсөвт нөөцийн сав байгуулах ажлыг тусгаж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон.

Үндсэндээ, 2028 он гэхэд Монгол Улс 300 гаруй м3 шатахуун нөөцлөх багтаамжтай савтай болохоор ажиллаж байна. Ингэснээр гурваас дөрвөн сарын хэрэглээний шатахууны нөөц бүрдүүлэх юм.

Эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгохын зэрэгцээ шатахууны үнийг бууруулахаар ажиллаж байна. Нөгөө талаас, Монгол Улсад хэрэглэж буй газрын тосны бүтээгдэхүүний дийлэнх хувийг эзэлдэг АИ-92 автобензиний чанарын асуудалд анхаарч байна. Нийслэлийн Засаг дарга болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар энгийн АИ-92 автобензиний хэрэглээтэй холбоотой шийдвэр гарсан байдаг. Учир нь энгийн АИ-92 автобензин нь К2 стандартын дагуу хүхрийн агууламж нь 5000 ppm байдаг. Тиймээс Евро-5 стандартын шаардлага хангасан шатахууны хэрэглээг нэмэгдүүлэх талаар ярилцсан. Одоогоор шийдвэр бүрэн эцэслэн гараагүй байна. Энгийн АИ-92 автобензин нь урт хугацаандаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгээс гадна нийслэлийн агаарын бохирдлын 30 хувийг эзэлж байна. Нөгөөтэйгүүр, Монгол Улс болон Киргизстан улсаас өөр оронд энгийн АИ-92 автобензин хэрэглэдэггүй.

Үүнээс харахад урт хугацаандаа энгийн АИ-92 автобензиний хэрэглээнээс татгалзах нь зүйтэй.

Өнөөдрийн байдлаар К2 стандартын шаардлага хангасан бензинийг ОХУ-аас импортлон хэрэглэж байгаа бөгөөд үнийн хувьд Евро-5 стандартын шатахуунтай харьцуулахад ихээхэн зөрүүтэй байна. Тиймээс Евро-5 болон энгийн АИ-92 автобензиний үнийн зөрүүг ойртуулах арга хэмжээ авахгүй бол Евро-5 буюу К5 стандартын бензиний хэрэглээг түлхүү нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байна.

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна
Өвөр Монголын Ордос хотод байрлах Хятадын “Жүнчэ” группийн Мэнши үйлдвэрт очиход салхин турбины далбааны зуу гаруй метр урт хэвнүүд эгнэн жагсжээ. Хэвний хоёр талаар хэдэн арван ажилчин завгүй ажиллана. “Өмнө нь бид хэдхэн арван метр урт далбаа үйлдвэрлэдэг байсан бол одоо зуу гаруй метр урт далбаа үйлдвэрлэх боломжтой болсон. Далбаа урт байх тусам салхины хүчийг илүү сайн ашиглана” хэмээн ажлын талбайн хариуцагч хэлэв. Түүний мэдээлснээр, Мэнши үйлдвэр нь “Жүнчэ” группийн улсын хэмжээнд байгуулсан 10 баазын хамгийн том нь бөгөөд энэ оны эхний хагаст 400 гаруй иж бүрдэл үйлдвэрлэв.

Салхин турбины далбаа улам томорч буй нь Өвөр Монголын үйлдвэрлэлийн салбар “нүүрс олборлож, нүүрс борлуулах”-аас “тоног төхөөрөмж үйлдвэрлэж, үйлчилгээ нийлүүлэх” чиглэлд шилжиж буйн нэгэн илрэл юм. Өвөр Монгол өөрийн нөөц баялгийн давуу тал, стратегийн байр сууриа түшиглэн уламжлалт эрчим хүчний үйлдвэрлэлийн гинжин хэлхээг дараа шатны боловсруулалт хүртэл өргөжүүлэхийн зэрэгцээ шинэ эрчим хүчний ашиглалт, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг уялдуулан хөгжүүлж байна. Уламжлалт эрчим хүчний нөөцийг бүрэн ашиглаж, шинэ эрчим хүчний салбарыг эрчимтэй хөгжүүлснээр олон төрлийн эрчим хүч харилцан нөхөх, олон салбар зэрэг хөгжих, олон тулгуурт, төрөлжсөн үйлдвэрлэлийн бүтцийг бүрдүүлж байна.

Нүүрсийг гүн боловсруулж, уламжлалт эрчим хүчний үйлдвэрлэлийн өртгийн сүлжээг өргөжүүлж байна.Өвөр Монгол нүүрс-химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч байна. Өвөр Монгол нүүрсийг зүгээр шатааж дуусгах бус, химийн аргаар боловсруулан үнэ цэнтэй түүхий эд, цаашлаад үйлдвэрлэлийн материал болгох замаар нүүрс-химийн үйлдвэрлэлийг өндөр түвшний, төрөлжсөн, ногоон хөгжилд чиглүүлж байна.

Зураг: Өвөр Монголын Ордос хотын Зунгар хошууны Далү аж үйлдвэрийн паркт байрлах нүүрс-химийн үйлдвэрийн хэсэг.Зургийг Лянь Жэнь

“ Гүөнэн” группийн Ордос дахь нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх салбарт нүүрсний нунтаг түүхий эдийг 20 гаруй цагийн дотор нафта, онгоцны түлш зэрэг чансаатай нефтийн бүтээгдэхүүн болгон хувиргаж байна. “Баофэн” компанийн нүүрсэн суурьт шинэ материалын үйлдвэрт жилд 3 сая тонн олефин үйлдвэрлэх хүчин чадалтай төсөл бүрэн ачаалалтай ажиллаж, хоногт 9000 тонн полиолефин үйлдвэрлэж байна. Харин Зунгар хошууны эдийн засгийн хөгжлийн бүсэд нүүрсийг химийн боловсруулалтаар хий, шингэн болон хатуу материал болгон хувиргаж, нүдний шилний хүрээ, хувцас зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж байна.Үр ашгийг нь тооцоолж үзэвэл, 5–6 тонн нүүрсээр нэг тонн олефин үйлдвэрлэхэд 2000–3000 орчим юанийн өртөг гардаг бөгөөд борлуулах үнэ нь 8000 орчим юаньд хүрдэг байна. Харин өндөр нүүрстөрөгчтэй спирт болгон хувиргавал 1 тонныг 10–20 мянган юаниар борлуулах боломжтой ажээ.Боловсруулах арга зам өөр байх тусам бий болгох үнэ цэнийн ялгаа их байдаг.

Зарим аж ахуйн нэгж хаягдлыг баялаг болгон хувиргах шинэ арга зам эрэлхийлж байна. Тухайлбал, энэ онд Зунгар хошуунд барилгын ажлыг нь эхлүүлсэн жилд 2 сая тонн цахиур-хөнгөнцагааны хайлш үйлдвэрлэх төсөл нь хөнгөнцагааны агууламж өндөртэй нүүрсний хаягдал чулуу, нүүрсний үнсийг түүхий эд болгон ашиглаж, өмнө нь булж зайлуулдаг байсан хатуу хаягдлыг дахин боловсруулан үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгоно.

Өдгөө Өвөр Монгол орчин үеийн нүүрс-химийн үйлдвэрлэлийн салбарт улсын хэмжээнд үйлдвэрлэлийн төрөл хамгийн бүрэн, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ хамгийн урт, технологийн түвшин хамгийн өндөр цогцолборыг бүрдүүлж байна. Нүүрснээс хий, олефин, метанол үйлдвэрлэх хүчин чадал улсын хэмжээнд нэгдүгээрт, нүүрснээс шингэн түлш болон этиленгликол үйлдвэрлэх хүчин чадал хоёрдугаарт жагсаж байна. Мөн орчин үеийн нүүрс-химийн үйлдвэрлэлийн цогцолбор нь улсын дэвшилтэт үйлдвэрлэлийн кластерын жагсаалтад багтжээ.

“Орчин үеийн эрчим хүчний эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, улсын хэмжээний чухал эрчим хүч, стратегийн нөөцийн бааз байгуулах нь Өвөр Монголын чансаатай хөгжлийг ахиулах бодит шаардлага юм” гэж Өвөр Монголын Нүүрсний аж үйлдвэрийн холбооны дарга Лю Жинь хэлэв.

2023 онд Өвөр Монгол “Шинэ эрчим хүчийг хоёр дахин нэмэгдүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтийн төлөвлөгөө”-г баталжээ. Уг төлөвлөгөөнд 2022 оныг суурь он болгон авч, баригдахаар төлөвлөсөн болон барилгын шатанд буй төслүүдийг аль болох эрт цахилгаан сүлжээнд холбох, муж хооронд болон бүс хооронд дамжуулах шинэ эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх, эрчим хүчний системийн тохируулга хийх чадавхыг сайжруулах зэрэг арга хэмжээ авч, 2025 он гэхэд шинэ эрчим хүчний цар хүрээ, чанар, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг тус бүр хоёр дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн байна.

2026 онд Өвөр Монгол “хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, найдвартай орлуулалт хийх” зорилтоо улам тодорхой болгож, шинээр 30 сая киловаттын хүчин чадалтай шинэ эрчим хүчний төслийг цахилгаан сүлжээнд холбохоор төлөвлөжээ. Ингэснээр шинэ эрчим хүчний суурилагдсан нийт хүчин чадал 200 сая киловаттаас давах аж.

Өвөр Монгол шинэ эрчим хүчийг ашиглан хөгжүүлэх төлөвлөлтөд “салхи, нарны эрчим хүчийг зэрэг хөгжүүлж, устөрөгч болон эрчим хүчний хуримтлалыг уялдуулан ашиглах” зарчмыг баримталж байна. Ялангуяа элсэн цөл, говь, эзгүй хээрийн бүсэд тус бүр 10 сая киловаттын хүчин чадалтай томоохон салхи, нарны эрчим хүчний бааз байгуулахыг тэргүүлэх чиглэл болгожээ. Урьд нь элсэн шуурга, салхи ихтэй байсан говь, цөлүүд өдгөө ногоон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх өргөн уудам бүс болон хувирч байна.

Энэ оны 7-р сард Ордос хотод байрлах “Хуанэн” компанийн Хөвчийн цөлд байгуулах 10 сая киловаттын хүчин чадалтай, элсэн цөл, говь, эзгүй хээрийн бүсийг цогцоор хөгжүүлэх эрчим хүчний баазын төслийн барилгын ажил албан ёсоор эхэлжээ. Тус бааз нь цөлийн салхи, нарны нөөцийг ашиглан салхин цахилгаан станц, нарны цахилгаан станц, эрчим хүч хуримтлуулах байгууламж барихын зэрэгцээ нүүрсээр ажилладаг цахилгаан станцын хүчин чадлыг дагалдуулан хөгжүүлэх юм. Нийт суурилагдсан хүчин чадал нь 15.14 сая киловатт байхаар төлөвлөжээ. Мөн Өвөр Монголын баруун хэсгээс Хятадын зүүн хэсгийн Шанхай хот хүртэл өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам байгуулж, цэвэр эрчим хүчийг их хэмжээгээр алслагдсан бүсүүдэд нийлүүлэх юм.

Өнөөдрийн байдлаар Өвөр Монголд элсэн цөл, говь, эзгүй хээрийн бүсэд байгуулах томоохон салхи, нарны эрчим хүчний зургаан баазын төсөл батлагдаж, нийт 72 сая киловаттын суурилагдсан хүчин чадалтай шинэ эрчим хүчний үйлдвэрлэл хөгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр бааз бүрэн ашиглалтад орсноор жил бүр Хятадын хойд, зүүн болон төвийн бүсэд 216 тэрбум киловатт-цаг цахилгаан эрчим хүч нийлүүлнэ. Үүний 60 орчим хувийг ногоон цахилгаан эрчим хүч эзлэх ажээ.Ингэснээр жил бүр 38.4 сая тонн орчим стандарт нүүрсний хэрэглээг хэмнэж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бараг 100 сая тонноор бууруулахын зэрэгцээ эрчим хүчний бүтцийн ногоон руу шилжилтийг ахиулж, сая гаруй му буюу 66667 га талбайн цөлжилтөд өртсөн газрыг нөхөн сэргээхэд хувь нэмэр оруулах юм.

Өвөр Монголын Эрчим хүчний газрын намын удирдах багийн гишүүн Ли Цюаньвэйгийн хэлснээр, Өвөр Монголд салхины эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 100 сая киловаттаас түрүүлж давсан бөгөөд шинэ эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 170 сая киловаттаас давжээ. Шинэ эрчим хүчний үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хэмжээ 279.1 тэрбум киловатт-цагт хүрч, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний эзлэх жин 35 хувьд хүрсэн байна. Мөн Өвөр Монголын нийт цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 300 сая киловаттаас давжээ.

“Салхи, нар, устөрөгч, хуримтлал”-ын дөрвөн үйлдвэрлэлийн кластерыг бэхжүүлж,шинэ эрчим хүчийг их хэмжээгээр ашиглах нь тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт өргөн зах зээл нээж байна.Үүнд салхин эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бүхэл бүтэн гинжин хэлхээг бэхжүүлэх, цахиур–поликристалл,  цахиур–монокристалл,  цахиур–нарны зайн элемент–нарны хавтан гэсэн үйлдвэрлэлийн гинжин хэлхээг боловсронгуй болгох, өөрийн хяналтад байлгаж болох устөрөгчийн эрчим хүчний бүрэн гинжин хэлхээг бий болгох, шинэ төрлийн эрчим хүч хуримтлуулах технологи, тоног төхөөрөмжийг урьдчилан төлөвлөн хөгжүүлэх зэрэг чиглэл багтаж байна.

Бугат хотын “Минян” шинэ эрчим хүчний ухаалаг үйлдвэрлэлийн цехэд очиход нүүрстөрөгчийн болон шилэн ширхэгт материалыг хослуулсан салхин турбины далбаа үйлдвэрлэх зургаан шугам бүрэн хүчин чадлаараа ажиллаж байв. Элсэн цөл, говийн томоохон эрчим хүчний баазууд болон хүйтэн, салхи шуургатай орчинд ашиглах зориулалттай, өндөр хүчин чадлын салхин турбинууд ээлж дараалан үйлдвэрлэлийн шугамаас гарч байна.

Бугат хот улсын хэмжээнд чухал байр суурь эзлэх хуурай газрын салхин эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бааз байгуулахад анхаарч, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний 57 аж ахуйн нэгжийг нэгтгэжээ. Эдгээр нь салхин турбины үндсэн төхөөрөмж, далбаа, цамхаг, хурдны хайрцаг, генератор зэрэг гол бүрэлдэхүүн хэсгийг үйлдвэрлэдэг бөгөөд орон нутагт үйлдвэрлэсэн эд ангийн эзлэх хувь 85 хувьд хүрсэн байна.Өнөөдрийн Өвөр Монголоос зөвхөн нүүрс, цахилгаан, хий нийлүүлдэг үе ард хоцорчээ. Салхин турбины далбаа, нарны хавтан, электролизийн төхөөрөмж зэрэг шинэ эрчим хүчний тоног төхөөрөмж ч зах зээлд тасралтгүй нийлүүлэгдэж байна.

Ерөнхий редактор : Ц.Урантунгалаг

ҮХЦ-ийн даргын цалинг 7.245.360, гишүүний цалинг 6.995.520 болгож, нэмнэ
“Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр чуулганаар хэлэлцэнэ. Энэ төсөл батлагдвал ҮХЦ-ийн даргын цалин 7.245.360 төгрөг, гишүүний цалин 6.995.520 төгрөг болж, нэмэгдэнэ. Одоо ҮХЦ-ийн дарга 5.727.476 төгрөг, гишүүн 5.777.677 төгрөгийн цалин авч байна.

ҮХЦ-ийн дарга, гишүүдийн цалинг нэрлэсэн дүнгээр боддог аж. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд ҮХЦ-ийн дарга, гишүүдийн цалин нэмэгддэггүй. Тэдний цалинг нэмэхийн тулд тэр бүрт УИХ тогтоол гаргах шаардлага үүсдэг юм байна. Тиймээс тэдний цалинг нэрлэсэн дүнгээр бодохоо больж, итгэлцүүрээр тооцдог болгох гэж байгаа ажээ.

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа
2019 онд санаачилсан Тэтгэврийн шинэчлэл бодит ажил боллоо. Гурван тулгуурт тэтгэврийн тогтолцооны эхний үр дүн ахмадуудын маань дансанд орлоо. Азай буурлуудынхаа хөдөлмөрийг шударгаар үнэлэх ажил 2027 оны илүү эрчимтэй үргэлжилнэ.